“Чалко”-гийнхон Ерөнхий сайдтай уулзья гэжээ
Энэ долоо хоногт хэд хэдэн анхаарал татсан уулзалт ярианы тов дуулдаж байна. Рио Тинтотой хэлэлцээр хийх “тусгай баг” Лондонг зорьсон. Эндээс ямар нэг байдлаар үр дүн гарч далд уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч хөдлөнө гэсэн хүлээлт хаа хаанаа бий болоод байгаа. Үүнтэй зэрэг Чалко компанийн удирдлага ч гэсэн үл ойлголцож хоёр тийш харсан байдлаа зогсоож Засгийн газартай ам хэлээ ололцохоор санаа тавьж эхэлсэн гэнэ.
Тэдний зүгээс манай Ерөнхий сайдтай даруйхан уулзаж хэд хэдэн асуудлаар яриа уулзаа хийх саналыг нэг бус удаа тавиад байгаа бололтой. Өмнөх Засгийн газрын үед урьдчилаад зээлчихсэн 950 сая ам.долларынхаа 170 саяыг “Эрдэнэс Тавантолгой” олборлосон нүүрсээрээ төлж ашиггүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл байдаг. Энэ Засгийн газар “Чалко” компанитай хийсэн өмнөх гэрээг дахин шинэчилж байдлыг дээрдүүлсэн гэдэг. Гэхдээ одоо Чалкогийн хүсэлтээр Ерөнхий сайдтай хийх уулзалт үр дүн авчирвал тэр нь манай нүүрсний экспорт эргэн ашигтай түвшинд очиж магадгүй юм.
Рио Тинто руу зөвлөлдөж зөвшилцөх элчээ манайх илгээжээ. Харин Чалко манайх руу зөвшилцөх гэж элчээ илгээж байгаа бололтой.
Б.Шүхэрч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ