Онц хүнд гэмт хэрэг өсөх хандлагатай байна

img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх энэ оны есдүгээр сарын нэгний байдлаар нийт 654 хүнд холбогдох 414 эрүүгийн хэргийг хүлээн авч 47 хүнд холбогдох 27 хэргээс бусдад холбогдох арга хэмжээг нь хүлээлгэн шийдвэрлэсэн байна.

Энэхүү хагас жилийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн хоёр оныхтой харьцуулахад 41 хэргээр өсчээ. Эдгээр гэмт хэргийг ангилахад хөнгөн төрлийн гэмт хэрэг 38, хүндэвтэр  210, хүнд төрлийн гэмт хэрэг74 гарсан бол онц хүнд 18 гэмт хэргийг шийдвэрлэжээ. Онц хүнд гэмт хэргийн тоо сүүлийн хоёр жилийнхээс нэмэгдсэн бөгөөд өсөх хандлагатай байгааг албаны хүн онцолж байсан.

Харин ял шийтгүүлэгчдийн нас залуужсан бөгөөд 14-18 насны 33 хүүхэд шийтгүүлсэн байна. 18-30 насны 256, 30-35 насны 59, 35-аас дээш насны 91, 60-аас дээш насны таван хүн ял шийтгүүлсэн байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
ЦАГДААГИЙН байгууллагын нэг гол уурэг болох урьдчилан сэргийлэх ажил унаж ШИНЭЧЛЭЛ нэрийн дор МОНГО огч дарга болсон хумуусийн ур чадваргуй байдалаас болж ийм болж байгаа юм.
2013-09-23