“Еmmy awards” 2013 наадам эхэллээ
Өчигдөр Лос-Анжелос хотноо “Emmy awards”- 2013 наадмын улаан хивсний ёслол болж өндөрлөжээ. 65 дахь удаагаа зохиогдож буй телевизийн шилдгийн шилдгийг тодруулдаг тус наадам нь олон улсын зэрэглэлээр Оскарын дараа орох өргөн цар хүрээг хамардаг томоохон наадмуудын нэг юм. Энэ удаагийн “Еmmy awards” 2013 наадамд 56 төрөлд 250 гаруй уран бүтээлчид өрсөлдөж байгаа аж. Наадмыг нэрт жүжигчин, кино найруулагч Нил Патрик Харрис хөтлөн явуулж байгаа билээ. “Nokia” театрын өмнө дэлгэсэн улаан хивсэн дээр Холливуудын одод хэрхэн хувцаслаж ирсэнийг сонирхуулж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ