Францчууд анх удаа Европын аварга боллоо
Францын эрэгтэй сагсан бөмбөгчид анх удаа Европын аварга боллоо. Словенд болсон уг тэмцээн 80:66 /19:22, 31:12, 18:16, 12:16/-ээр өндөрлөжээ. Францын баг өмнө нь 1949, 2011 онд мөнгө, 1937, 1951, 1953, 1959, 2005 онд хүрэл медалийн эзэн болж байв.
Францын багийн хамгаалагчаар тоглосон Тони Паркер тэмцээний хамгийн үнэтэй тоглогч цол хүртжээ. Тэрбээр “Миний хувьд энэ их ач холбогдолтой төдийгүй Францын сагсанбөмбөгт чухал байсан. Намайг тоглохоос өмнө мөнгө, хүрэл бүгд байсан. Гайхалтай баг байсан. Хамгийн гол нь баг шүү дээ” гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ