Буу барьж, бусдад худалдагдсан “эх орончид”

img

  Дөрвөн жилийн өмнө УИХ-аас “Урт нэртэй” хуулийг батлан гаргасан. Уг хуулийг хэрэгжүүлэх явцад гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах газар нутагт ашиглалтын болон хайгуулын 1336 лиценз олгосныг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Тэдгээр лицензийн 427 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу алттай болох нь нэгэнт тогтоогдсон орд байсан юм. Хууль батлагдсаны дараа дээрх газрын нэлээд рүү нь нутгийн нинжа нар ханцуй шамлан орсон. Монголчууд жилдээ 70 гаруй тонн алт олборлож, түүнийгээ Монголбанкинд тушаадаг байсан бол “Гэнэтийн ашгийн” болон “Урт нэртэй” хуулийн буянаар энэ нь эрс буурч, 2012 онд ердөө зургаан тонныг л нийлүүлжээ. Нинжа нар олборлосон алтаа “бэлэн”-ээр “идэж” чадахгүй учраас хаа нэгтээ борлуулж, мөнгө болгох учиртай баймаар. Гэтэл хуулийн дагуу болон хууль бусаар олборлосон алт Монголбанкаар дамжихгүй хаагуур зарагдаад байв аа?   Сүүлийн жилүүдэд хэвлэлээр гаднын иргэд, ялангуяа хятад, солонгосчууд хилээр алт нууж авч гарахыг завдаад баригдсан тохиолдол ихэссэн талаар мэдээлэх боллоо. Эднээс хамгийн дуулиантай нь шулуун гэдсэндээ ихээхэн хэмжээний алт нууж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар хил давах гэж байсан солонгос иргэдийн хэрэг юм. Монголбанкинд тушааж, манай гадаад валютын нөөцийг арвижуулах учиртай Монголын алт яагаад харь иргэдийн халаасанд орж хил давах болов?   Дээрх хоёр үйл явцыг нэгтгэн харвал нэг зүйл ойлгомжтой болж байна. “Урт нэртэй хууль” гарсны дараа олон орд нинжа нарын мэдэлд шилжсэн. Тэндээс хууль бусаар олборлосон алтыг Хятад, Солонгос руу зөөдөг үндэстэн дамнасан гэмт бүлэглэл өнгөрсөн жилүүдэд бий болж, өөрийн сувгаа хэдийнэ олчихжээ.   Харин УИХ-ын ээлжит бус чуулганаар “Урт нэртэй” хууль, Алтны ил тод байдлын тухай хуулийн өөрчлөлтийн талаар авч хэлэлцэх сургаар байгаль хамгаалагч нэрээр олонд танигдсан Ц.Мөнхбаяр тэргүүтэй нөхөд Төрийн ордон руу буу тавьж, энд тэнд тэсрэх бодис тавьж, эсэргүүцлээ илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд хаа сайгүй “нинжа” нар газар орноо сүйтгэж байхад огт дуугараагүй “Гал үндэстэн”-ийхэн яагаад гэнэт амь үл хайрлан Төрийн ордныг, Монгол Улсынхаа нийслэлийг түйвээх шахав аа?   Багцаалбал жилд 60-70 тонн алт хууль бусаар хил давсан байх магадлалтай. Энэ чухам хэдий хэрийн мөнгө вэ? Монголын хил, гааль, цагдаагийн эрх мэдэлтнүүд л холбогдож, орооцолдож байж тэр их алтыг гадагш зөөдөг байж таарна. Тэгвэл аманд нь бэлэн ордог “алт” нь хууль ёсоор улсын сан хөмрөгт орох болох сургаар тэд “байгаль хамгаалагч баатар”-ыг ашиглахыг оролдсон байх магадлал өндөр аж. Амь золин явааг нь харвал багагүй мөнгө амласан бололтой.   “Чонотой нийлсэн золбин нохой шиг адгийн амьтан үгүй” гэж хөгшчүүл ярьдаг. Хүний амьдралын хэв маяг, зан араншинг андахаа байсан золбин нохой хээрийн боохойд хамгийн сайн түнш болдог болоод л тэр. “Байгаль хамгаалагч”-аар бамбай хийвэл байдал хуучнаараа үлдэнэ гэж тэд сэтгэсэн байна. Тэдний талаас үнэхээр зөв алхам байж болно. Хамгийн гол нь хууль бусаар олборлолт явуулахыг дэмжиж, алтыг бүртгэлгүй болгох гэсэн санаа агуулсан энэ хүмүүс Хятад, Солонгосоос мөнгө авдаг байх магадлалтай юм. Ц.Мөнхбаяр тэргүүтэй “эх орончид” хуулийн дагуу зохих ялаа эдлэх нь дамжиггүй. Гэхдээ төр баригчдад “Биш ээ, цаад эздийг нь” гэдэг жанжны үгийг л хэлмээр байна. Н.Урам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
гадны олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын ард цэргийнхэн байдаг нь одоо ил болсон цаг. ливийг америкууд яалаа, одоо сирийг хэрхэх нь тодорхой бус. мөнхбаяр мэтийн тэнэгүүдээр дотоод нь үймээн дэгдээж дараа нь дотоод үймээнийг зохицуулах нь нэрээр цэрэг ороод л ирнэ.
2013-09-27
МОНГОЛ:
ҮНЭХЭЭР Л ШУДАРГА ЮМ БОЛ ТЭР МӨНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТЭМЦЭГЧИД БОЛООД ГАР НЭР ЦЭВЭР АВАРГА УХААНТАЙ ХҮМҮҮС НЬ ЯАГААД АШИГГҮЙ ГЭГДЭЭД БАЙГАА ХУУЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГААГАА ТОДОРХОЙ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧЭЭ, ЭНЭ НӨХДИЙГ ОРЛОГО НЬ ХААГДАХ БОЛЧИХООД Л ҮХЭН ХАТАН, АМЬ ТАВИН ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ
2013-09-24
baigalaa awray:
eh oron baigaliin baylagaa gol meren oin saw gazraa buren buten bailgah gsn MENHBAYR yagaad buruu gej ireedui huuduud AFRIK shig amidrah gd bn za
2013-09-24
2 talaas n har:
ali aliin sain bodoh heregtee sanagdaj bna neg bodliin zuv gehdee ene humuusiin ard yag hen sanhuujuuleed bna zorilgon yu bna gedgiig bas medeh heregtei shuu ter ih zevsen sum haanaas henii munguur avaad bna aan anhaar bas bod tungaa manaahaan
2013-09-24
жфдгнфд:
баярцогтын сая доллрийн тухай бич нурамаа
2013-09-24
bold:
Tor oligtoi ezen shig bean bol ene he den humuus ehneesee ingej yavah bsan gejuu? Ed suuldee yamarch bolson bay tom utgaaraa bol zov zuiliin toloo yavj bgaa
2013-09-23
zochin:
uRAM GEJ JINHENE ULS TORIINN KHAR TAMHI YANKHAN BNAA DAA OORIIGOO L HICHEE
2013-09-23
ganaa:
ta nar hun gutgehee bolildoooo ene shuumjleed bga humuus talbai deer garaad uursduu shuumjleldee bitgii jiriin malchin huniig gutgeldee boli boli setgel emterch bna heniigch muulaltgui heniigch gutgeh hereggui ene bid negendee itgehgui bol uur hend itgeh ym be teriig l bod ard tumen mn .etsesiin etsest eh orongui hun hench bish gedegiin turiin tusheet turiin alban haagch nar neg n bodohgui bna yadjil bidnar urd hurshuusuuu sain taliig n surah heregtee bnashdee unench shudraga turtee bj l uls hugjinu shuudee.zaluusaa arhi tamhinas tatgalzaarai bid ihiig aldaj bga shuu
2013-09-23
TSG1:
70 tn alt tushaaj baisiim uu, Tegeed ch nija nariin suitgej bgaa bol ene tom tom uurhainuudiin huchtei tehnikeer evdej suitgej bgaag yaj guitshev dee
2013-09-23
ЗОЧИН:
ХАРЬД ХУДАЛДАГДАЖ ХАРИЙН БӨГС ДОЛООСОН СЭТГҮҮЛЧЭЭ.ХУДЛАА ЮМ БИЧИХИЙН ОРОНД ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ЗАРДАГ ХУЛГАЙЧ НАРЫН ТУХАЙ ОЛИГТОЙ ЮМ БИЧЭЭЖ МУУ СДА.БАЯРЦОГТ.БАЯРТАНГУУДЫН ТУХАЙ БИЧ.МУУ НОВШ.МӨНХБАЯРЫН ЗӨВ ГЭДГИЙГ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ
2013-09-23
zata:
Өөр өнцгөөс Гал хөдөлгөөний Ц.Мөнхбаярыг худалдагдсан гэж бичжээ. Харин энийг бичсэн хүн нь бусдад өөрөө худалдагсан байна. Гол горхи ширгээж байсанаас Багцаалбал жилд 60-70 тонн алт хууль бусаар хил давсан дээр гэж үзэж байна.
2013-09-23
иргэн:
“Чонотой нийлсэн золбин нохой шиг адгийн амьтан үгүй”гэж хэнд хандсан үг вэ?чухам хэнийг хэлэв? бичиж байгаагаа дахин уншиж байж олны хүртээл болго лдоо,бодит баримттай нотлогдсон зүйлийг бол сонордуулах хэрэгтэй ч сэтгүүлчийн дан ганц хардлагаар элдвийг бичих нь буруу,ялангуяа тоотой холбоотой зүйлийг нягтлан үзэж байж нийтлэхгүй бол сансрын тоо болно шүү дээ.ингэж гүтгэлэг бичээд байвал чамд ч шоронд их ойрхон шүү
2013-09-23
Нааад тэмцэгчид:
Энэ тэмцэгчид уул нь жинхэнээсээ газар шорооны төлөө тэмцдэг байсан бол харин энэ хуулийг цуцлахын төлөө байх байсан эд нар маш их мөнгө төгрөгтэй байдаг санхүүжилт иймэрхүү бохир эх үүсвэртэй л байгаадаа за шантааж хийдэг бол тодорхой
2013-09-23
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-23
zochin:
Altiig xar naimaa bolgox sonirxoltoi buleg bi boson bnaa.Urgashgui albatuudiin gaigaar.
2013-09-23
zochin:
muu erguu mini jaahan sudlaj bicheech Mongol uls hezee heden ond 1 jild 70 tonn alt olborlodog baisiin be
2013-09-23