130 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой боллоо

img

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны хүүхэд багачууд тохилог сайхан цэцэрлэгтэй болсон. Шинээр байгуулагдсан 171 дүгээр цэцэрлэг өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, эцэг эхчүүд, хүүхэд багачуудын магнайг тэнийлгэсэн юм. Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны заводын орчимд сүндэрлэжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр тус хорооны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн 130 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ