Ахмадын орон сууцыг улсын комисс хүлээж авсангүй
Удахгүй Олон Улсын ахмадын баяр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Ахмадын хорооноос нийслэлийн “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулахаар болсон тухайгаа дуулгасан байна. Нийслэлийн Засаг дарга “Энэ өдөр өндөр настнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн албан хаагч нарыг орон сууцанд оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын явцын талаар тодруулахад “Бэрэн” ХХК 300 айлын орон сууцыг барьж байгаа. Гэвч чанарын шаардлага хангахгүй байгаа тул Улсын комисс хүлээж аваагүй. Зөрчлийг арилгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэлжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ