Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух иргэдийн бүртгэл мэдээллийн журам боловсруулж, мөрдөх заалт хэрэгжихгүй байгаа талаар нийслэлийн Бүртгэлийн газрын дарга С.Содномдорж Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл хийлээ. Тэрээр “2013 оны эхний 8 сарын байдлаар 14 732 иргэн нийслэлд шилжиж ирснээс 12 054 насанд хүрсэн хүн, 2 678 хүүхэд байсан. Харин өнгөрсөн онд 19 887 иргэн ирснээс 15 634 нь насанд хүрсэн иргэн, 4 253 нь хүүхэд байсан. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан өнгөрсөн наймдугаар сард шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байгаа.
Цаашид нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлах талаар эрх зүйн хувьд боломж байхгүй. Хуулинд зөвхөн сонгуулийн үеэр л шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоодог” гэлээ.
Д.Цэцэг