
Улсын Их Хурлаас 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Монгол улсын Засгийн газарт 300 тэрбум төгрөгийн бондыг гарган хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох эрх олгосны дагуу Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлттэй зээлийг олгох асуудалд 2011 онд 30,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Багануур дүүргийн хэмжээнд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2,9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай 78 төслийг дэмжиж арилжааны 4 банкинд хүргүүлсэн бөгөөд 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 16 ААНБ, 26 иргэн нийт 1 тэрбум 437 сая төгрөгийг зээлийг авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ