Д.Эрдэнэбат: Хүнд ээлтэй, эдийн засгийн бодит өсөлтийг явуулна

img

Даваа гариг бүр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд  хуралддаг товтой. Энэ товын дагуу өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлэг,  МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг тус тус хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

.

Бүлгүүд ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа таван хуулийн төсөл, тэдгээрийг дагалдах хуулиудыг хэлэлцсэн байна. АН-ын бүлгийн тухайд   Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай  хуулийн төсөл дээр нухацтай хандаж байгаа аж. Тиймээс ч дээрх хуулийн төслийг хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх  ажлын хэсгийн болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллийг сонсчээ.

.

-Ирэх  жилүүдэд  хүнд ээлтэй, эдийн засгийн бодит өсөлт манай улсад явагдана. Эдийн засгийн байдалд бодит дүгнэлт хийхгүй бол асар олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг учраас үүнийг ирэх онд яаж  өөрчлөх вэ гэдэг нь АН-ын гол суурь зарчим байх ёстой. Тиймээс  Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл дээр үндэслэн АН ирэх онд эдийн засагт орох бодит өөрчлөлтийн асуудлаар хэд хэдэн даалгавар өгсөн хэмээн гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн юм. Уг даалгаварт, нэгдүгээрт, Төсвийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Ээлжит чуулганаар 2014 оны төсвийн тухай хэлэлцэх учраас үүнээс өмнө 2013 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх шаардлага байгаа эсэхийг ойрын хугацаанд Засгийн газар шийдвэрлэхийг зорьжээ.  Хоёрдугаарт, Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувь нь төсвийн орлого байна гэсэн нь хэр бодитой нийгэмд туссаныг тооцож  үзэх. Өөрөөр хэлбэл, 2013 он болон 2012 оны төсвийг  харьцуулахад ДНБ-ий өсөлт 40 гаруй хувиар нэмэгдсэн нь хэр бодитой төсвийн орлого, зарлага байсныг эргэж үзэх шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Үүнээс гадна 2013 оны хөрөнгө оруулалт хэр зэрэг үр ашигтай байсан зэргийг эргэж харах нь  ирэх оны хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөхөд хамгийн сайн суурь болно хэмээн үзжээ.  Ирэх оны хөрөнгө оруулалтыг хоёр хэсэгт авч үзэхээр болжээ. Тодруулбал, эхнийх нь нийгмийн шинжтэй, дараа нь бодит  эдийн засгийг дэмжсэн хөрөнгө оруулалт гэж авч үзэх нь чухал хэмээн үзсэн байна.

.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа таван хуулийн гурав нь цаашид хэрэгжээд  явах суурь баталгаатайгаас гадна бусад улс төрийн намуудтай ойлголцох болно гэдгийг Д.Эрдэнэбат онцолсон. Харин Алтны тухай болон Урт нэртэй хууль дээр улс төрийн намуудтай ярилцаж, зөвшилцөл асуудлыг  хамгийн түрүүнд тавьсан байна. Гэхдээ ойлголцол гэдэг нэрийн дор төрийн бодлогыг алдагдуулахгүй, ажлын хэсэг байгуулж, өнөө маргааш гэж яаралгүй  дээрх хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүд санал нэгджээ.

.

Харин хөрөнгө оруулалтын тухай хуулийн ажлыг хэсэг хэсэг хувийн хэвшлийн санал хүсэлтийг сонссон байна. Уг хуульд зарчмын зөрөөтэй санал багагүй гарчээ. Энэ хуулиар хэн нэгнийг ялгахгүй ээлтэй хууль гаргах нь чухал учраас бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, зарчмын зөрүүтэй саналыг сонсохоор болжээ.

.

Жижиг дунд үйлдвэрийг Хөрөнгө оруулалтын хуулиар дэмжихгүй байна гэсэн зарчмын зөрүүтэй санал гарсан аж. Манай улсад ЖДҮ-ийг дэмжих 243 татварын хөнгөлөлт байдаг байна. Иймд Эдийн засаг хөгжлийн яам ЖДҮ-ийг хөгжлүүлэх татварын орчны тухай асуудлаар Сангийн яамтай хамтарч хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй гэж үзжээ.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Хүнд ээлтэй эдийн засгийн өсөлт явуулна гэдэг чинь үнэн бол харин сайхан сонсогдож бна шүү. Түүнээс биш эдийн засаг амэрик,хятадын өндөр өсөлттэй эдийн засгаас илүү хурдацтай өсөөд бна.өсөөд бна гээд л худалаа солиорцгоогоод л байсан хаа бна тэр эдийн засгийн өсөлтийн үр дүн нь жирийн иргэд зүтгээд л байдаг, зүтгээд л байдаг нөгөө л бахь байдаг бүрхэг ,барзгар амьдрал үргэлжилсээр л...
2013-09-23
zochin:
ddur esgesen shulga durak
2013-09-23
АРДЧИЛАГЧ:
ЭРДЭНЭБАТ гишүүнээ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ СОЛОНГОСТ НЭГ ГҮҮР УНАХААР ЗАСАГ НЬ УНАЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ТАНД АРДЧИЛЛЫН ЛЕКЦИЙГ ЭЛБЭГЭЭ АХ МӨН Ч ИХ УНШИХ ЮМ ТА ТООХГҮЙ Л БАЙГААД БАЙХ ЮМ АЛБАН ТУШААЛ АМЬ БИШ. ЗАСГИЙГ ОЛИГТОЙХАН АВААД ЯВАХ ХҮН ГУДАМЖААР ДҮҮРЭН БАЙНА ШҮҮ
2013-09-23
АРДЧИЛАГЧ:
ЭРДЭНЭБАТ гишүүнээ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ СОЛОНГОСТ НЭГ ГҮҮР УНАХААР ЗАСАГ НЬ УНАЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ТАНД АРДЧИЛЛЫН ЛЕКЦИЙГ ЭЛБЭГЭЭ АХ МӨН Ч ТИХ УНҮИХ ЮМ ТА ТООХГҮЙ Л БАЙГААД БАЙХ ЮМ ДАА АЛБАН ТУШААЛ АМЬ БИШ. ЗАСГИЙГ ОЛИГТОЙХАН АВААД ЯВАХ ХҮН ГУПАМЖААР ДҮҮРЭН БАЙНА ШҮҮ
2013-09-23