Сорос худалдагчтай гэрлэжээ
Тэрбумтан Жорж Сорос 42 настай худалдагч Тамико Болтонтой гэрлэжээ. Нью-Йорк мужийн Бедфорд хот дахь Соросын гэрт болсон ёслолд зөвхөн ойрын төрөл төрөгсөд оролцжээ. Харин хүлээн авалтын баярт 500 гаруй хүн оролцсоны ихэнх нь тэрбумтны найз тэрбумтнууд байсан гэнэ. Мөн цөөнгүшй орны улстөрийн лидерүүд, U2 хамтлагийн Боно нар оролцжээ.
Тэрбумтан одоо 83 настай. Гурав дахь удаагаа гэрлэж байгаа бол Болтоны хоёр дахь гэрлэлт. “Форбс” сэтгүүл Жорж Соросын хөрөнгийг 20 тэрбумаар үнэлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ