Нэг л өдөр хятад луу Монголыг залгиж орхино

img

“АВС” агентлагийн тоймч Лон Деннигийн энэ сарын 11-ний өдөр бичсэн “Нэг л өдөр хятад луу Монголыг залгиж орхино” нийтлэлийг сонирхуулъя.

.

Тоймчийн үг. Энэ нийтлэлийг уншихаас өмнө нэг зүйлийг цохон хэлэхэд, Оросын “Правда” сонины сэтгүүлч 2011 онд бичсэн “Хятадын эзэрхийлэлд Монгол шургалаа” гэх нийтлэлийг уншсанаа хэлэх нь зүйтэй байх. Бид хоёрын үзэл бодол нэг л зүйлийн талаар бичигдсэн байгаа нь гайхмаар. Хятад улс азийн алтан бар болсоноос хойш Түвд, Бутан, Өвөр Монгол улсуудыг өөрийн эзэмшлээ гэсээр байгаад, эцэст нь өөрийн харъяа болгосон нь харамсалтай. Азийн зүрхэнд оршдог, агуу түүхийн эздэд ийм эмэгнэлт зүйл болохгүй байгаасай. Дэлхийн түүхийг Монгол өнгөлдөгийг өсвөр үе минь мэдээгүй өссөн нь эмгэнэл юм. Монголчууд нэг л өдөр 800 жилийн тэртээ дэлхийн талыг дайлаар мордож байсан Чингис хаанаа дахин төрнө гэдэгт итгэлтэй байдаг нь “Тэнгэр мэт тэнэгэр байх” гол үндэс нь тэр байх. Би тус нийтлэлийг бичиж байх хугацаандаа Монголд хоёр удаа зочилж, судалгаа явуулсны дүнд бичсэн гэдгээ хэлье.

.

Далайд гарцгүй Монгол орон Орос болон Хятад улсаас өмнөхөөсөө ч илүү хараат байдалд орох гэнэ. Английн “Financial Times” сонин “Оросын далайн боомтуудад хүрэх төмөр замд монголчууд хөрөнгө оруулалт хийсэн” талаар бичжээ. Оросуудтай хамтарч төмөр зам барьснаар Хятадын эдийн засгийн хамаарлыг багасгана гэж монголчууд найдаж байгаа. Гэсэн ч Монголын экспортын 70 хувь нь Хятад руу гарсаар байна. Энэ үзүүлэлтээрээ хятадууд эргэлзээгүй оросуудыг хожиж явна. Орос улс Алс Дорнодынхоо бүс нутгийг дорой чигээр нь барьсаар байтал Бээжин Монгол улстай залгаа бүсүүддээ хот суурин босгож, харилцаа холбоо зэргээ идэвхтэй хөгжүүлсээр ирлээ. Монголын төмөр замын хувьцааны 50 хувь нь Оросын мэдэлд бий. Гэвч Хятад улс энэ зах зээлээс Оросыг  шахаж гаргахгүй гэх баталгаа алга. “Олон улсын шинэчлэл хөгжлийн банк” хүртэл монголчуудын хөтөлбөрүүдэд шүүмжилсэн байр сууриа хэдийнэ илэрхийлсэн. Урт бөгөөд гүйцэд тавигдаагүй байгаа Оросын төмөр замаар тээвэрлэлт хийснээс, илүү ойр байрлалтай Хятадын хойд хэсгийн боомтууд руу тээвэрлэх нь гурав дахин бага өртөгтэй болохыг дээрх банк онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс энэ бүх асуудал Монгол улсыг геополитикийн чухал газрын нэг гэдэгт анхаарлаа дахин хандуулахад хүргэж байна. Дашрамд тэмдэглэхэд, тус орон Орос болон Хятадаас хамааралтай байсаар ирсэн. Одоо ч ач холбогдолтой хэвээр байна. Учир нь Монгол улс олборлосон байгалийн баялгаа нутгаасаа гаргахын тулд Москва, Бээжин хоёртой тохиролцох шаардлага тулгардаг. Хэмжээгээрээ бараг Европын тал шиг энэ том орон 2.9  сая хүн амтай. Өөрөөр хэлбэл, нэг монголд 520 хятад ногддог гэсэн үг. Тийм ч учраас нийслэлчүүд нэг сайхан нартай өдөр хятад луу Монгол улсыг залгиж орхино гэдгээс эмээдэг нь нуултгүй. Бээжин Оросын газар нутгийн асуудал дээр явуулж байсан тэр л бодлогоо өнөөдөр илүүдэл ажиллах хүчнээ экспортлох замаар Монгол улсад хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монголын эдийн засаг жил ирэх тусам Хятадаас хамаарах нь ихэссээр байгаа. Өнөөг хүртэл тус улсын томоохон үйлдвэрүүд оросуудын хяналтад байдаг гэж тооцогддог бол жижиг дунд бизнесийг бараг бүхэлд нь хятадууд хянадаг юм. Гэхдээ хятадууд Монголын томоохон бизнес рүү нь ч шургалж эхэлсэн нь илт харагддаг.

.

Монголын баялгийн төлөө олон орны дунд хүчтэй өрсөлдөөн ажиглагдах боллоо. Хоорондоо цусаа гартал тэмцэж буй улсууд бол АНУ, ОХУ. Тэд ширээний ард сууцгаана. Монголын өмнөдийг чи ав, би тэр хэсгийг гэхчилэн ярилцаж, хоорондоо маргалдаж байгаа нь нэгэнт ил болжээ.  Олон жилийн турш Монгол Улс үзэсгэлэнт байгалиас өөр зүйлгүй мэт санагдаж хөдөө аж ахуйн ядуу оронд тооцогддог байлаа. Гэвч геологичид энэ улсад цайр, тугалга, зэс, алт, хий, газрын тос гээд олон ордыг илрүүлсэнээс хойш, томоохон орны ядуучууд диваажинг хайхаар Монголыг сонирхон ирэх болсон. Хамгийн гол нь тус улс ураны асар их нөөц (1.3 сая тонн) бий гэнэ. Дээрх баялгуудыг Хятад улс их сонирхож байгаа.  Гэтэл Монгол улс өнгөрсөн алдаагаа давтахгүйн тулд зөвхөн хоёр хөршдөө анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэхээ больсон нь байдлыг улам хүндрүүлж эхэллээ. Энэ улс барууны орнууд болон Япон улсад боломж олгохыг эрмэлзэх болов. Харин барууны орнууд Монгол улсыг дэлхийн ураны нөөцийн гол эзэмшигчдийн нэг гэсэн стратегийн ач холбогдлыг нь үнэлэн бусад орнуудын хоорондох зөрөлдөөн дээр түлхэхийг оролдож байна.

.

Нэг түүхийг өгүүлэхийг хүслээ. Ирак бол нефтийн нөөцөөрөө дэлхийд толгой зохиодог байсан. Одоо яаж байна. Дэлхийн халуун цэг болон хувирсан. Өлсгөлөн, дээрэм, хүчирхийлэл газар авлаа. Ийм гунигт түүх Монголд бүү давтагдаасай. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Монголын хамгийн сайн түншээр ОХУ шалгараад байгаа. Араас нь хоёр дахин бага саналаар АНУ удаалав. Харин Хятад улс Японыг урдаа оруулснаар дөнгөж дөрөвдүгээр байрыг эзэлсэн. Гэхдээ энэ байрыг хятадууд “авлигадаж” авсан гэж хэлж болно. Үүнд монголчууд өөрсдөө буруутайгаас гадна эрх баригчдынх нь шунал нөлөөлсөн нь нуугаад яахав. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын, тэр дундаа оросын компаниуд өөрсдийнх нь эрх ашиг болон хэдийнэ оруулсан хөрөнгө оруулалт нь юугаар ч хамгаалагдахгүй байгаад гомдол мэдүүлдэг. Учир нь монголчууд хэн нэгнээс нь мөнгө авсан ч эзэмшил ордоо нөгөөд нь шилжүүлж өгөх тохиолдол цөөнгүй. Тиймээс тус улсад үйл ажиллагаа явуулах хүнд байдаг аж.

.

Хятад луу Монголыг залгиж магад

.

Нийтийн хоолны салбар бүхэлдээ хятадуудын гарт. Нэхмэлийн салбарын тал нь, тэр бүү хэл ноолуурын үйлдвэрлэл бүхэлдээ хятадуудын эзэмшилд байна. Арьс ширний үйлдвэрлэлд ч хятадууд тэргүүлсээр байгаа. “Хятадын зах зээл зэс ч бай, төмөр ч бай, цайр ч бай бүхнийг залгигч харанхуй ангал. Сүүлийн жилүүдэд тус улсад хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 40 гаруй сургууль бий болсон нь дээрх санааг баталж байгаа юм. Бээжин нэр хүндээ өсгөхийн тулд өөрсдийн соёлыг сурталчлах, Монголын нийслэлийн дүр төрхийг шинэчлэхэд хөрөнгө оруулах зэргээр бүх бололцоогоо ашиглаж байна. Чухам хятадууд л шинэ байр, бизнес төвүүдийг нь босгож байгаа. Орос улсын хувьд Монгол дахь байр сууриа алдах бас нэг нөхцөл нь хэтэрхий үнэтэй визийн системтэйд оршиж байна. Энэ шалтгаанаар монголчууд Орос улсыг зорихоо больж Хятад руу зорчих нь ихэссэн гэж хэлж болохоор.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deegii:
aimar
2013-09-27
bitgii gorid sdakuud:
xezeech mongol xvn mongol uls xujaa xilee xaalaa geed doroitoxgvi xarinch tegeesei sda amar uursduu ex orondoo vildwerlel vilchilgee bvx ymaa xiigeed amidarwalch amar l bna daa
2013-09-26
xox tolbo:
lalariin xujaa nart salaavch og
2013-09-25
LEGIONARY:
uusgax yawts odooch yawagdaj bga n nvdnee il xaragdaj bn minii Mongolchuud serex tsag n bolj l bga yum bnda yum bvxen 2 taltai eyreg sorog sain muu gex zereg gexde uxaant mongolchuud min eyreg sai tal n ilt dawamgailsn zviliig songono gj naidj bn bidnii Mongol monx orshinoo
2013-09-25
зочин:
Монгол Улс мөнхөд мандан бадрах болно. Энэ нийтлэл манай нэгэн алдартай нийтлэлчийн бичлэгтэй ихэд төстэй харагдаж байна. Захиалгат санаатай хийгдэж буй зүйл байна. Бид ОХУ-Хятад улстай мөнхийн хөрш байх болно. Иракийг АНУ хүнд байдалд оруулсан араас нь Ливи одоо Сирийг оруулахыг хүсч байна. Гэхдээ тэд чадахгүй л дээ. Олон хүний цус нулимс хараал болон очих болно.
2013-09-25
Mongol:
Orosuud oorsnoo l Mongoliig doromj uzseneeree bidentei haritsaagaa muutgaj bna. Deeree tohirootoi yumuu bodlogo barimtalj bna
2013-09-24
Монгол бол өнөөгийн ОХУ ХЯТАДыг бий болгосон:
Оросууд биднийг өөрсдөөсөө өөрөө л түлхэж холдуулдаг. Улс төрд ч, эдийн засагт ч тэр. Наад захын жишээ л гэхэд манайх Оросоос хэдэн тэрбумаар импорт хийдэг байхад манайхаас бараг юу ч авдаггүй. Мах гэхэд л янз бүрийн шалтаг, хориг тавьж байдаг. Тэгэхээр ийм дээрэнгүй харьцаанд хэн дуртай байна гэж, тэнэгтээ л бидний зарим нь оросуудыг ах энэ тэр гэж шогттдог болохоос. Монгол Хятад 2 улс хэдэн мянганы турш зэрэгцэж оршсоор ирсэн, цаашид ч тийм байх биз.
2013-09-24
Bachka:
Бид өөрсдөө ухаантай уян хатан байж 3дагч 4дөгч хөршдөө аль аль салбартаа хамтарч ажиллавал боломж бий. Бид хятад оросоос илүү шүү 1 МОНГОЛ хүн 500 хужаагаас, 100 иванаас дээр... МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАГ
2013-09-24
bodol:
orosiin neg TV-geer hyatad hymyysiig oros zaluuchuud deglej baihiig harsan (bodvol nuguu hyatuud ni buruu yum hiigeed durgyig ni hyrgesen yum bailgyi)tegsen oros zaluuchuud "ta nar henii gazar nutag deer, haana yavj baigaa yum be medej baina uu" geed l dahin dahin davtaad ted nariig jijgeryyleed baisan, tegehed manaihan chini mongoldoo zoduulaad hohirood baigaa biz dee, tegeheer bas bodoh yum baigaa baih aa !
2013-09-24
Peace:
Hervee Oros bolon ANU ulsuud bgagui bol hytad mongold erchimtei bodlogo yavuulah bsan
2013-09-24
зочин:
Хятад хүний хялгасан нарийн ухаанаар энэ нь аль эрт хийгдчихсэн зүйл юм уу даа. Эртний түүх дахин давтагдах гээд байх шиг байна. Халхын ноёд Хятадын өнгө мөнгө хоёрт толгойгоо мэдүүлж байгаад тэдний зууш болж, тэдний өөдөөс газар нутгаа хамгаалж боссон Галдан Бошигтыг Манжийн цэрэгтэй нийлж бут цохиод 200 жилийн Манжийн дарлал эхэлсэн байдаг. Өнөөгийн ноёд түүхээ давтаад байна...
2013-09-24
эх оронч нэгэн:
Монгол улс аль хэдийнээ хятадын ЭДИЙН ЗАСАГ, ХҮН АМ, ТЕХНОЛОГИ, АМЬЖИРГААНЫ хараанд орчихсныг мэддэгүй юм уу. Мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг, мэдээгүйгээр хараанд нь орох харалган бодлогод гараа өргөдөг, хүлээн зөвшөөрдөг улс төрчидтэй юм хойно.Одоо яая гэхэв. цэргийн эргэлт гаргаж эх орон, газар шороогоо аврах л үлдсэн. Намын бүлэглэл, олигархууд Монгол Улсыг аварнаа ..... гонжийн жоо
2013-09-24
ффффф:
тэгвэл бид монголын Лууг өөдөөс нь хөөргөн. хятад монголын хооронд яс хаях хэнд хэргтэй бнаа. тэртээ тэргүй хдэн минган жил хаяа хаяагаа дэрлээд л ирсэн юм.
2013-09-24
gawaa:
toriin tolgoid chin urd horshiin ur sad uurelchiheed bna shuu ene l ayul shuu
2013-09-24
xarz:
bidnii mongolchuud hezeeneesee ene l nutagtaa,eeljleh 4 uliraltaigaa monh hoh tengeriinhee dor amar amgalan amidarch irsen.uguidee l hoh tenger ,huiten ovol l n ch gadniihniig hoonodoo.
2013-09-24
Зочин:
МАНАЙ ӨМНӨД ХӨРШ ХЯТАД РУУ ДЭЛХИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛЖ ТҮҮХИЙ ЭДЭЭ ЭКСПОРЛОХООР УРАЛДАЦГААЖ БАЙНА. ТҮҮХЭН ХУВЬ ЗАЯАГААР ИЙМ ХҮЧИРХЭГ ГҮРЭНТЭЙ ХӨРШ БОЛСОНДОО ТАЛАРХАЖ БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭН УРД ХӨРШДӨӨ НИЙЛҮҮЛЖ БАЙЖ МАНАЙ УЛС ХӨГЖИНӨ. БИДНИЙ ЭНЭ ДАВУУ БАЙДАЛД АТААРХАЖ ЯС ХАЯСАН ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛД НЭГ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨӨД БАЙХ ХЭРЭГГҮЙ.
2013-09-24
ЦЭРЭГ:
ЭНЭ НАСАА ХОЙД НАСТАЙГАА ҮРЭЭД ТУЛАЛДАХ ЦӨСТЭЙ МОНГОЛЧУУД 2000 ЖИЛ НУТГАА ХАМГААЛААД ИРСИЙМШҮҮ
2013-09-24
baatar:
Oyutolgoin asuudlaar Londond jria bolj baigaa ued Rio-tintogiin hiij baigaa zahialgat daramt shahalt,ailgan,surduulelt gej oilgoh heregtei
2013-09-24
mgl chuud:
Za hudlaa tomrood baih yum hujaatai jild 250 ohin suudag gesen sudalgaa baidag mongold ochnoon hujaa bn hujaa urd hilee haaval mongol hetsuudene dee bodit baidal iim l baigaa bodit baidaliig medrehgui hudlaa tomorch yadgiin dain hiivel hujaad 30 minutiin dotor ezlegdene urdaasn buu bariad yvah zorigton hovor doo javhlan shig uuh tuuhee deedleed ohid huuhnuud n ariun yvbal harin ezlegdehgui baih shuu
2013-09-24
zzz111:
үнэний ортой ч юм шиг. Гэхдээ хужаа нарын санааг Монгол ухаан давна гэдэгт итгэдэг давсаар ч ирсэн юм шүү
2013-09-24
uvuu:
huuhduud miny *Gazar shoroo* romanaa unshicgaa.
2013-09-24
Хятад луу гэж байдаггүй юм шүү:
Хятад луу гэж байдаггүй юм шүү. Луу чинь манж чин гүрэн байсан шүү дээ. Луу илжигэнд хоолоо хулгайлуулаад устсан. Монгол булаана уу гэхээс илжигнүүдэд хэзээч залгиулахгүй гэдгийг мэдтүгэй
2013-09-24
В.Ганзориг:
Хятад гүрэн Монголыг өөртөө уусгаж авах тухай би хувьдаа хэд хэд удаа сэтгэгдэл бичиж л байсан. Энэ цаг үеийн монгол хүмүүс, тэр дундаа залуус нь өөрсдөө монгол ахуй, монгол хэл, ер нь монгол уламжлалдаа дургүй болсон. Дээр нь эх оронч сэтгэлгээ гэж байхгүй. Ерөнхийдөө л гадаад хүн харахаараа далдагнаж долигнож гүйсэн улс. За тэгээд төр нь урд хөршийнхөө энэ бодлогыг үнэхээр бодож явдаг ч юмуу үгүй ч юмуу. 1рт. Хувийн ашиг сонирхол, гэр бүл нууц амрагаа санхүүгийн арвин их нөөцтэй болгохын төлөө, 2рт.Намын ажлыг тавиад улс үндэстэн гэж аль дээр мартсан хүмүүс л байдаг шүү дэ. Хятадууд одоо дайн байлдаан гэж явахгүй. Зөөлөн аргаар уусгаж авах нарийн төлөвлөгөө хар хайрцагны бодлогоор залгина. Ойрын хэдэн жил биш ч алсын бодлоор явна шүү дэ.100, 200 жилийн дараа гэдэг ч юмуу.
2013-09-24
hair:
ezen chingesiin udam ugsaa bidnii mongolchuud hamgin gol ni hezee ch hujaagiin gsr hol bolohgui.hujaad dagaar orohgui gedgiig hatu oilgoroi Tor zasgiin teneg udirdlagud dotor ganst neg oliggui garuud bga gedgiig uguisgehgui gevch ted heterhii bagadna esteg ovgodiinh mini haluun ami buleen stusaa ursgan baij olj avsan eh ornihoo tusgaar togtnol erh choloog hend ch aldah erh bidend bhgui Hujaagiin gar hol bolson mongoni ulaan shunaltanguudaa ta nar hen ch bish shu halh mongolin zorigtoi hatan uhaantai olon tumen bga tsagt ta nar haashaa ch garahgui bid ta nart uzuuleed ogno
2013-09-24
Зочин:
1000 1000 н жил мөрөөдөөд биелээгүй л юм. Нэг үнэн үг нь Орос Хятад 2 ын газар нутгаар дамжиж дэлхийн зах зээлд хүрнэ гэдэг үнэн. Энэ 2 ыгоо давуулаад Япон Солонгос Европ Америктай наймаа хийнэ гэвэл амжихгүй шүү.дээ
2013-09-24
Оргил:
Хятад луу Монгол Шонхорыг яагаад ч залгиж чадахгүй. Уран аргат Монгол Шонхорт Хятад луу мэхлүүлж нүдээ сохлуулсанаас болж бүдэрч унах нь тодорхой. Харин тэр цагт Оросын хүрэн баавгай Монгол Цагаан Шонхор хоёрын нөхөрлөл урдны алдааг засаж илүү бат нөхөрлөлийг бий болгоно. Тэр цаг нь харин ойрхон байгаасай
2013-09-24
zochin:
mini mongol hezee ch hujaad idulehgui bitgi gorid za hoh mongolin ur sad henbe gedgig medeh heregtei
2013-09-24
haich:
ymar aihtar yum bichsenig harache hen zahialad ba gedeg ni sonin gehde bas yum bodoh l heregtei bolj ba
2013-09-24
zochin:
S.Bayr, S.Batbold, Enhbayar nar Mongoliig gadniihnii amand ugchuud bugd gadaadad garch zugtah beltgelee bazaagaad huviin baishingaa avaad munguu gadaadad gargatsan baigaa. Odoo araas n Elbegdorj, Altanhuyag gadaadad baishingaa avahgaad beltgelee bazaaj baina.
2013-09-24
unen:
teselgui setgegdel bichij suuna. tor zasag mini sereerei. bogoomjlooroi. ard tumen bid tordoo itgej demjij hundelj suugaa shuu. shaardlaga garval buugaa uureed tus bur 520 china gaa buudnaa bid... chinad eh nutagaa ezlegdehiig uzsenees amia zolioslogch terror shig china nartai hamt delbersen ni zov...
2013-09-24
mongolhun:
хийсвэр мэдээлэл дээр тулгуурлаж бичсэн бололтой.долоон голтой Монгол гэж сонсоогүй бололтой
2013-09-24
tumur:
mongoliig luugiin amand mongoliin ulsturchid, udirdagchid l hiine. hiiseerch bgaa. elbegdorj, batbold, enhbold nariin gishuud hamgiin idevhtei gishuudde
2013-09-24
Olloo:
Bas l gadny zahialga bn...
2013-09-24
Hhhhhh:
Unen l dee bodoh l heregtei baih daa
2013-09-24
F China:
Hiirheltei erhem gishuud ulsiin hurunguur bayajsan manguu tolgoinuud uuniig oilgohguiee. Tedend mungu l baival eh oron gedeg utga sanaa hereggui.
2013-09-24
bi bi:
bitgii muruud tuuhendee yadarsan sh, dawarsan ch hujaa nart zalguulj yawaagui shuu medtugei zalgij l yawsan minii huh mongol idehii henee tusan turiin tomshuul zusardaj l bai hujaad neg l udur ard tumen mini bossoh l bolno gedgiig ueiin ued sanaj yaw ur udamdaa sanuulj yaw
2013-09-24
halh mongol:
Yyniig unshaad negiig bodooroi doo.
2013-09-24