Н.Алтанхуяг: Засгийн газар “гавшгайч” шиг ажилласан

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалтаараа цаг үеийн ажлын явц болон Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийсэн ажилд үнэлэлт, дүгнэлт хийв. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 500 гаруй ажлыг эхлүүлжээ.

.

Орон сууцны үнэ буурна

Энэ удаагийн хуралдаанд БХБ-ын сайд Ц.Баярсайхан оролцож, барилгын салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгож эхлээд  хоёр сар орчмын хугацаа өнгөрч байгаа. Зээлийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс 16122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувьд шилжүүлээд байгаа аж. Иргэд 487.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Урьдчилсан  тооцоогоор энэ онд 14000 айлын орон сууц шинээр ашиглалтад орох аж. Орон сууцнуудыг  гадаадын иргэд  худалдан авах,  ченжүүд ашиглалтад орж байгаа орон сууцыг олноор авч үнэ хөөрөгдөж байна гэх мэдээлэл иргэдээс ирсэн байна. Харин  Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас мэдээллээр нийт орон сууцны 96 хувь нь Монгол Улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа бол 2.6 хувь нь аж ахуйн нэгж дээр бүртгэлтэй байдаг байна. БХБ-ын сайд Ц.Баярсайхан:

-Засгийн газраас иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд зарим барилгын компанитай гэрээ байгуулан, дэд бүтцийг шийдсэн. Ингэснээр Нисэхэд хямд өртөгтэй орон сууц барих ажил хавар эхэлсэн. 100 айл, Баянзүрх дүүрэгт тус бүр орон сууцны хороолол баригдаж байгаа. Эдгээр орон сууцнууд ашиглалтад орж зах зээлд нийлүүлэгдэхээр орон сууцны үнэ буурна хэмээлээ. .

Цементийн хомсдол үүсэхгүй

Сүүлийн гурван өдөр цементний хомсдол үүссэн. Энэ хугацаанд цементийн үнэ өссөн аж. Нэг тонн цемент 200 мянга хүрсэн болохоос борлуулалт хийгдээгүй аж.  Өнөөдрөөс эхлээд энэ хомсдол үүсэхгүй гэнэ. Өссөн дүнгээр зарлагдсан болохоос бус худалдан авалт  явагдаагүй гэж БХБ-ын дэд сайд Б.Эрдэнэбүрэн мэдээлэв.  Замын-Үүдэд  270 вагон, цаана нь 100 вагон цемент хүлээгдэж байгаа юм байна.

.

“Бүтээн байгуулалтын цаг” хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын 184 мянган айлын амьдралыг үндсээр нь өөрчлөх ажлыг манай нийслэлийнхэн эхлүүлээд явж байна. Энэ жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд  олон газар  шав тавьсан. Дараагийн жил шав тавьсан барилгууд дуусах байх. Барилгын чиглэлээр маш олон юм хийсэн. Барилгын үйлдвэрлэлийг дэмжлээ. 1700 гаруй км зам ашиглалтад орох гэж байна. Өмнөх жилүүдэд дөрвөн жилд л 1000 гаруй км зам тавьдаг байсан юм билээ. Ингээд ийм их ажил хийчихлээ гэхээр чанаргүй зүйл хийлээ гэнэ дээ. Замын асуудал дээр чанарын шаардлага тавьж байгаа. Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр зам тавих ажил 40 хувьтай явж байна. Оюутолгой гүний уурхайгаасаа хамаарахгүйгээр экспортод баяжмалаа гаргаж эхэлсэн. Энэ жил гэхэд 300 мянган тонн баяжмал экспортод гаргана. “Гудамж” төсөл, “Амгалан” ДЦС барих  ажлууд эхлээд явж байна. Тавантолгойн, III  IV  цахилгаан станцын өргөтгөл гээд эрчим хүчний салбарт олон ажлыг амжилттай эхлүүлж чадсан хэмээн салбар салбараар нь онцлон сайшаав.   Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд 70 удаа хуралдаж 1232 асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ нь соц-ийн хэллэгээр хоёр жилд хуралдах ажлаа нэг жилд багтаан хийсэн. Төлөвлөгөөт таван жилийн гавшгайч шиг ажилласан хэмээн  дүгнэсэн юм.

.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
MAH arai deer bsan,tsalin tetgemj ur duntei nemegdsen,atrin ayniig amjilttai ehluulsen,dotooddoo nogoogoo 80 huvitai hangadag bolson,valiutiin hansh togtvortoi bsan,ediin zasgiin osolt nemegdehed uye shattai ajillasan,hun amiin toollogiig amjilttai zohion bguulsan,uls oron dayar buh huuhduudiig emchin uzlegt hamruulsan,amjirgaanii tuvshin dooguur ail orhiig demjij ajillasan,shine toroh,shine buteen bguulaltiin zamiin ajliig ehluulsen geh zereg zunduu ajil hiisen,MAN arai deer bsaan
2013-09-24
IRGEN:
Өмнөх засгийн газар юу хийсэнийг тэгвэл нэрлээдэх л дээ нохой тумбаашны хөшөө л бариа биз дээ Би бол 3 жилийн дараа сайхан болно гэж итгэж байна
2013-09-24
msfweoicfjsdlc:
Энэ шинэчлэлийн засгийн газар шиг ажиллаж байгаа засгийн газар байгаагүй. МАН -ыхан ичих нүүр байдаг бол ичих цаг нь болсон. Яаж огцруулах хэрэгтэй гэж хэлж чадаж байна. Хахуулийнхаа авсан мөнгөө эргүүлж энэ засгийн газарт өгөх хэрэгтэй. МАН-ыханд нэг ч авах хүн алга.Яая даа байз Юм хийж байгаа засгийн газрыг яаж унагах вэ гэсэн бодол өдрийн бодол шөний зүүд болж байх шиг байна.Толгойндоо энэ засгийн газрийн хийж байгаа зүйлийг эерэгээр бодоод үз дээ.Толгой чинь ажилладаг л юм бол...................
2013-09-24
MONGOLCHUUDAA:
UMNU NI YADAJ GUDAMJ UULZVARAA ZASAJ BSAN UU ZAM UULZVAR ZASAAD NEG MONGOL COMPANY NEG MONGOL HUN CALIN AVAH BURUU YU YUM HIIJ BGAA NEGENDEE YADAJ TALARHAJ SURGAAYA
2013-09-24
irgen:
Umnuh zasgiin gazar yu hiisen be heleech harin ch ene jil zamiin ajliig mash sain hiisen gedgiig heleh bna Barilgiin salbart yamar amjilt gargahiig ard tumen huleegeed suuj baiy daa
2013-09-24
Ganuuhai:
Tiimee unen shuu.umnuh zasgiin gazriin hiij chadaagui uldeesen ajluudiig 1 jiliin dotor hiij bgaa ni uneheer sain bna.1 jiliin dotor Altanhuyag said yaj ard tumnii amidraliig deeshluulj chadah um be.Dollariin hansh 1700 hurdeg chin umnuh zasgiin gazriin uldeesen gai shuu dee.Mongolchuud hiij bgaa negnee bitgii ingej uulj muuchilj bgaach.Ene zasgiin gazriig ogtsruulaad Yamar ur dund hureh um be.Dahiad shineer garsan ni ehneesee l ehlene biz dee.huleetstei baigaach Mongolchuudaa.
2013-09-24
zorig:
Zasgiin gazar sain ajillaj bna. Nydend kharagdakhaar l ajil khiij bna shyy dee. Bitgii tamiiin togoonii ylger yariad bail daa.
2013-09-24
BOLJ BNA:
ENE HUMUUS YUN CH GENE YUM DEE. AJLAA AVAAD JIL L BOLJ BAIGAA ZASGIIN GAZAR YAJ ARD TUMNII AMIDRALIIG TER DOR NI DEESHLUULJ CHADAH VE DEE. ENE BOL HUND UYE. YAGAAD GEHEER URIDNII ZASGIIN GAZRUUUD ER UL UNDESTEI ZUILUUD HIIDEGGUI ZUVHUN ULGER YARIJ AMAARAA AJILLAJ ESVEL URD HORMOIGOOROO HOIDOHOO NUHUJ BAISAN YUM SHUU DEE. ODOO BID AHIAD EHNEESEE EHLEH HEREGTEI BAIGAA BOLOHOOR TESEH L HEREGTEI. DAIN BAILDAABGUI , UVCHIN ZOVLONGUI BOL BOLOOD L YAVCHINA. EV NEGDELTEI BAIH HAMGIIN CHUHAL.
2013-09-24
Ffrt:
Boliochee ard bidnii amidral ulam yaduuraad baihad saihan bolj bna gej yariad nemergui shuudee,
2013-09-24
Ard:
Sain ajillasan yum bol ard tumnii amidral yagaad dordood baigaan,bitgii hudlaa yariad bai
2013-09-24
magnat:
tegsen shuu neeree altanhuygiig toorohod gavshgai ajillasan shuu oor helchih ym unendee algadaa
2013-09-24
Zamchin:
Hulgailah, luivardah, daramtlah tall deer 5jiliin gavshgaich shig ajilsan shuu. Ta nar urd zasgiin hulgaich deeremchidiig ali hediinee ardaa orihison... Hariu ni ydahgui garah bh daa.
2013-09-23
irgen:
bidnii amidral,uls oron osch hogjsongui.ene zasgiin ued osson gants iym ni iymni une,ulsin or 2 l osohshivdee
2013-09-23
shudarga irgen:
Ene Altanhuyag mongoliin ard tumniig denduu doromjlood bgaa yum bishuu am dollar 1700-aas deesh garaad yavchihlaa... yumnii une nemegdchihlee... oron suutsnii une buur hadand garchihlaa...Ta nar idej uuhdaa l gavshgai ajillaj bna daa....Tatvar tologchdiin mungiig yaj zartsuulj bgaag hyanah yamar ch gazar bhgui... Bond gargaj gadnaas baahan mungu avch huvaaj idchiheed bidnii tatvariin munguur tuluh gej tenegttdeg sh dee
2013-09-23
irgen:
Chi ter ehneree huurch hunii ehner salgaj suusan shigee buhel buten mongoliin ard tumniig huurahgui shuu.Ter archaagui avgai naraa l huur.Ard tumen harj baina.Dollariin une tengert hadaj buh yum dagaad osloo mah 1kg n 12000 boloo buh yumnii une dollar dagaj osloo udahgui benzin nemegdene tegeed bid olsoj uhne.
2013-09-23
Ичидгуа алтанхуйг:
Алтанхуйг би сайн ажилжаанэв, юмнаа үнэ буурлаа гигээл худал кэлээд гүүгээдайнаа.
2013-09-23
kkkkkkk:
Estoi hutsana biz estoi gavshgai idsen gevel unen biz
2013-09-23
ККККККК:
ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ САЙХАН ХОШГИРУУЛ ЗӨВ ХӨ
2013-09-23
кккккк:
энэ засгийн газрын үед баахан гайвшгайч төрж дээ
2013-09-23
ккккк:
энэ нээрээ бүтэхгүй ээ бүлтгэнэж байгаад л ёстой элэг авчих юм даа өөрснөө ч харин ёстой гавшгай халаасалсан шүү юу үнэн энэ үнэн
2013-09-23
Barilgachin:
Bitgii hudlaa zal l daa. Uchigdur 44 deerees cement tonnyg ni 200000aar avsan. Humuus zondoo l avch baina lee sh dee. Uur yahyn be. Henees, haanaas avahyn, ajil zogschih geed baihad. Ene une hansh arai dendej bn aa.
2013-09-23
bolij uz:
Hudlaa helehee l bolichoo ch yoronhii saidaa. Hudal helelteeree l gavshgaich boloo biz
2013-09-23
hi:
sain ajilj bgaa oyutolgoig saijruulaad avchuul bolool yvchlaaa
2013-09-23
.....:
Одоо энэ АЛТАНХУЯГ юу ч хийж чадахгуйгээ харуулсаан. ОГЦОРУУЛ.
2013-09-23
зочин:
цемент үйлдвэрлэдэг болсон гээд байсан юу болсын бэ?
2013-09-23
зочин:
сайн ажиллаж байгаа...улам эрч хүчтэй ажиллаарай
2013-09-23
Ààãèé:
Àëòàíõóÿã ýíý öàã ¿åä ÿã òààðñàí åð ñàéä. ªºð õ¿í èíãýæ ÇÃ-ûã ýâòýéõýí àâ÷ ÿâæ ÷àäàõã¿é
2013-09-23
Тиймээ сайн ажиллаж байна:
Болиоо малнуудаа эвслийн ЗГ сайн ажиллаж байнаа урд нь хэзээ байхдаа ингэж ажиллаж байлаа хийсэн ажлаа ч ингэж тайлагнанадаггүй байсан биздээ
2013-09-23
Тэгээд яагаад?:
Алтанхуяг аа, тэгээд яагаад ард түмний амьдрал өөдлөхгүй байна вэ? Та нар өөрсдөө идэж уухдаа л гавшгайч шиг ажилласан байх аа даа
2013-09-23
bolor:
Hulhin deer tsetseg urguulnaa gej....
2013-09-23