
"Гудамж" төслийн хүрээнд хийгдэж байгаа Гэмтлийн эмнэлгээс доош уруудсан замыг I хорооллын арын замтай холбох ажлын явц 53 хувьтай байгаа бөгөөд зам засварын ажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэж байна. Зам засварын ажил гэрээ ёсоор 10 сарын 15-ны өдөр дуусна. Харин 25-р эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг "БиТиӨү" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засвар шинэчлэлтийн ажил 75.2 хувьтай байгаа аж.
Яармагийн замыг "Атар Өргөө" ХК-ийн урдаас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл "Наранбулаг Хан" ХХК засаж, гэрээт хугацаагаар 11 сарын 10-нд хүлээлгэн өгөх юм. Харин ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг "Монроуд" ХХК гүйцэтгэж байна. ТЭЦ-3-ын уулзварын хэсгийг 10 сарын 15-ны өдөр нээх гэрээтэй боловч өнөөдөр асфальт хучилтаа хийснээр төлөвлөж байсан хугацаанаас өмнө ашиглалтад өгөх боломжтой болж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ