Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

img

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдах байсан боловч маргааш болж хойшиллоо. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, НӨАТ-ын тухай Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.  Маргааш Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий УИХ-ын  даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл сонсох юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ