АНУ-ын зүгээс ОХУ-д шахалт дарамт үзүүлсэн хэвээр байна
Сири-ийн химийн зэвсэгийг хураах шийдвэрийг дэмжихийн оронд Сири-т цэргийн хүчээр цохилт үзүүлэх НҮБ-ийн шийдвэр гаргуулахын тулд АНУ-ын зүгээс ОХУ-д шахалт дарамт үзүүлсээр байна.
Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн ням гаригт: “Манай Америк нөхөд бидэнд шахалт үзүүлж эхлээд байна. Хэрэв Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүрмийн 7 дугаар хэсэгтэй санал нийлэхгүй байгаа бол, бид Хеиг - т химийн зэвсэгийн шинжээчидтэй хамтарч ажиллахаа зогсооно гэж тэд хэлж байгаа юм. Энэ нь бүхэлдээ бид Джон Керри-тэй тохиролцсоны эсрэг болчихоод байна. Тухайлбал, химийн зэвсэгийн шинжээчидийн дүгнэлт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн түүнийг дэмжсэн дүрэм, гэхдээ энд долдугаар хэсгийг оруулахгүйгээр шүү дээ” хэмээн мэдэгдлээ.
бө
Тэр 7дугаар хэсэг гэдгийг мөрдөх юм бол Сири-т цэргийн цохилт үзүүлэх магадлал өндөр байгаа aж. Оросын гадаад харилцааны сайд энэхүү сөргөлдөөнт байдалд хандаx барууныхны “хайхрамжгүй” хандлагад гайхаж байгаа талаарaa Оросын ТВ-ийн 1-р сувагт өнгөрсөн Ням гаригт өгсөн ярилцлагандаа: “Манай нөхөд Ассадын дэглэмийг унагах гэсэн үзэл сурталжисан зорилгодоо хөтлөгдөөд харалган болчихоод байна. Ойрхи Дорнод дахь нөлөөгөө батaтгах гэж Барууны орнууд үүнийг хийж байгаa гэдэгт би эргэлзэхгүй байгаa. Тэд ердөө өөрсдийн ноёрхолыг л бататгахад санаа тавьж байгаа болохоос биш, бидний хүсэж буй Сири дахь химийн зэвсэгийн асуудлыг шийдэхэд зориогүй нь илт байна” гэж хэлэв.
аэж
Барууныхан үнэхээр Сири-ийн асуудлыг тайван замаар шийдэх гэж байгаа бол Ассад-ын хими-ийн зэвсэгийг хураах ажлыг шавдуулах ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Лавров энэ тухай хэлэхдээ: “Энэ бол туйлын улстөржсөн хандлага, манай тал тэднээс энэ талаар тодорхой хариу аваагүй л байна. Tүүний оронд нөгөө л “амны уншлага” болсон ардчилал, хүний эрхийг хамгаалах тухай үгсийг нь илүүтэй сонсож байна. Энэ бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулах нь туйлын хариуцлагагүй хэрэг бөгөөд байдал цаашид ийм янзаар даамжирвал сүйрэл дагуулна” гэв.
аө
Москвагийн зүгээс АНУ болон түүний хамсаатнуудад тавьж байгаа шаардлага бол Сири-т химийн зэвсэгийн шинжээчидийг буцаан оруулж шалгалтыг үргэлжлүүлэх, тусгаар тогтносон улсын улс төрийн дэглэмийг хүчээр өөрчлөх гэсэн бодит биш санаархалдаа хариуцлагатай дүгнэлт хийх явдал aж.аб
З.Эрдэнэбат
.
Эх сурвалж: www.rt.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ