Гэр бүлийн асуудлаар санал солилцох уулзалт болно

img

  Сүүлийн жилүүдэд гэр бүлийн бат бөх байдал алдагдаж байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болоод байгаа. Тиймээс төр улсын төвшин орших үндэс суурь болсон гэр бүлийн бат бөх байдлыг хэрхэн  хамгаалах вэ гэсэн асуудлыг зохицуулахтай холбогдуулан Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.   Үүний хүрээнд өнөөдөр  14 цагт Ерөнхийлөгчийн Иргэний танхимд бүх яамдын төлөөлөгчид оролцсон оролцсон санал солилцох уулзалт болно. Төрийн байгууллагууд албан хаагчийнхаа гэр бүлийг асуудалд хэрхэн анхаарч, гэр бүлийг бат бөх байлгах тал дээр ямар бодлого барьж, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ