Д.Жаргалсайхан даргыг АТГ шалгах цаг нь болжээ

img

Монголдоо дээгүүрт бичигдэх эдийн засагч нэгэн эрхэм  улс эх орноо аварья гэвэл төрийн өмчийг бууруулах хэрэгтэй.  Учир нь төрийн өмчөөр дарга нар л бизнес хийдэг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэхэд дэлхийд өрсөлдөх чадвартай нөөцтэй. Гэтэл одоо 400-500 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байна. Баахан дарга нарын шахаас, дарга нарын бизнес. МИАТ, Төмөр зам, төрийн өмчийн бүх уурхайнууд алдагдалдтай ажилладаг. Автобус компаниуд хүртэл алдагдалтай. Харин төрийн өмч байх ёстой гээд зүтгээд байдаг хүмүүс өөрсдөө төрийн өмчөөр дамжуулж бизнес хийх гэж байна гэж ойлгох хэрэгтэй хэмээн өгүүлж байсан. Тэгвэл төрийн өмчит компаниуд  иргэдэд үйлчилэх бус өөрсдөддөө үйлчдэг байгууллага  болгож байгаа нэг жишээ нь  “Цахилгаан тээвэр” компанийг  тойрсон асуудлууд  юм.

ө

Тус компани нь Монголд анх удаа Дуобус гэх троллейбусыг үйлдвэрлэж, Монголын төдийгүй гаднынхны талархлыг хүлээж, монгол инженерийн ур чадварыг шагшуулж  байсан цаг саяхан. Засаг, төрөөс ч тус компанийг дэмжиж, татвар төлөгчдийн мөнгөнөөс олон сая төгрөгийг өгч үндэсний үйлдвэрлэлдээ зориулсан. Өнөөдөр ч дараагийн дуобус, монбус үйлдвэрлэлд  санхүүжилт өгөх ажил үргэлжилж буй. Гэвч ард түмний хүндэтгэл, засаг төрийн дэмжлэг хайр хишгийг хүртэж зөв ашиглах үүрэгтэй “Цахилгаан тээвэр” компанийн үйл ажиллагаа доголдсоныг саяхан хийсэн аудитын шалгалтаар тогтоогдсон байна.

а

“Цахилгаан тээвэр” компани татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулав

Цахилгаан тээвэр компани бол төрийн өмчийн статустай Монголын гуравхан компанийн нэг. Тиймдээ ч нийслэлийн төсвөөс олон сая төгрөгийг энэ компанид хуваарилж, нийтийн тээврийн салбарт ард түмнийхээ төлөө хийж буй том хөрөнгө оруулалт хэмээн дүгнэдэг аж. Хамгийн сүүлд л гэхэд зам засварын ажлыг эрчимжүүлэхээр автомашинуудын дугаарыг сондгой, тэгшээр хягзаарласан. Энэ зохицуулалтаар нийслэлчүүдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах шийдвэр гаргаж, зөвхөн троллейбусаар үнэгүй зорчуулах шийдвэр гаргасан юм. Гэвч энэ нь ганцхан Цахилгаан тээвэр компанид илт давуу эрх олгож байна хэмээн бусад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид багагүй бухимдсан. Долоо хоног үргэлжилсэн энэ зохицуулалтаар ганц Цахилгаан тээвэр компанид нийслэлийн төсвөөс 73 сая төгрөгийн нөхөн төлбөр авах болсон .

х

Гэтэл тус компанийнхан өдөр тутмын орлого, зарлагаа худал мэдээлж нийслэлийн төсвөөс их хэмжээний нөхөн төлбөр авсан байж болзошгүй гэнэ. Тухайлбал Нийслэлийн нийтийн тээврийн газрын албан ёсны мэдээлэлд дурдсанаар тус компани өдөрт 2.8 -3,4 сая төгрөгийн орлого олдог аж. Гэтэл нийслэлээс хэрэгжүүлсэн дугаарын хязгаарлалтаар долоо хоногт 73 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон нь өдрийн дундаж орлогоос нь гурав дахин илүү их мөнгө юм.

х

Түүнчлэн тус компанийнхан дээрх өдрүүдийн зардлаа өдөрт 7 сая төгрөгөөр тооцсон нь татвар төлөгчдийн мөнгийг “бизнес” болгон ашиг олсон гэх хардлагыг төрүүлж буй. Тус компанийнхан энэ өдрүүдэд троллейбусныхаа тоог 14-өөр нэмэгдүүлсэн гэж тайлагнасан ч таван троллейбус л үйлчилгээнд нэмж гаргасан хэмээн эх сурвалжууд хэлж буй нь илүү мөнгө халаасалсан гэж хардахад хүргээд байгаа юм.

а

Энэ бол төрийн өмчийн статустай энэ компанийн удирдлагатай холбоотой нийслэлчүүлийн мэдэх хамгийн сүүлийн баримт.  Гэтэл өмнө нь буюу 2011-2012 онд ч гэрээ тендер нэрээр ажил авсан ч үүргээ хангалттай биелүүлж байгаагүй баримт илрээд байгаа юм. Тухайлбал, тус компани 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БОНХЯ-ны Цэвэр агаар сантай нийтийн тээврийн зориулалтаар есөн ширхэг дуобус угсрах 1500.0 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр дуобусуудаа 2012 оны долдугаар сард хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. Гэвч энэ үүргээ биелүүлж чадаагүйгээс “Цэвэр агаар сан”- гийнхан 32.9 сая төгрөгийн алданги хүлээлгэж байжээ.

а

Мөн ЗТБХБЯ-тай “Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг дуобус угсрах ажил гүйцэтгэх” 1937.6 сая төгрөгийг гэрээг 2011 оны тав дугаар сарын 18 –ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гүйцэтгх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл мөнл хугацаандаа хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний ерөнхий нөхцлийн 46.1 5 тусгай нөхцлийн 46.0 дахь заалтын дагуу 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 87.1 сая төгрөгийн алданги төлөх нөхцөл байдал үүссэн. Мөн 2011 онд “Байгууллагын цех тасгуудын урсгал засварыг хийж сэргээн засварлахад 8.2 сая төгрөг төлөвлөжээ.

а

Гэтэл мөн зориулалтыг нь дулааны төв шугамын гэмтэл, дулаацуулгын венткамерийн хөдөлгүүрийн засвар үйлчилгээ хийх, шинээр хөдөлгүүр тавих, цэвэрлэх будах, монтажийг галын аюулгүй байдлын түвшинд хүргэж засварлах, дулаацуулгын венткамерийн калориферүүдийг тоноглож монтажлах, ялтсан бойлер тоноглох зэрэг болгон өөрчилж 33.9 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 25.7 сая төгрөгийг хэтрүүлсэн нь шалгалтаар тогтоогдоод байна. Энэмэтчилэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүлж чаддаггүй эсвэл зориулалтыг нь өөрчлөн хэтрүүлэн зардал гаргадаг байдал энэ компанид хэвшил болсон бололтой. Энэ бол ганцхан жилийн төсөвт нь хийсэн Аудитын шалгалтын баримт.

х

Д.Жаргалсайхан шугамаа төрсөн охиныхоо компанид шилжүүлэн өгчээ

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас Нийслэлийн аудитын газарт ирүүлсэн мэдээ болон “Цахилгаан тээвэр” компани, Нийслэлийн нийтийн тээврийн газрын гэрээ дүгнэсэн протоколууд гүйцэтгэлтэйгээ зөрүүтэй байсан нь сая шалгалтаар илэрчээ. Тухайлбал: Өнгөрсөн оны хоёрдугаар сард тус компани 20088.3 цагийн тээвэр хийсэн хэмээн протоколд тэмдэглэсэн ч гүйцэтгэл нь 25943.1 цаг байсан нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл 5854.8 цагийн зөрүү гарсан байна. Мөн оны наймдугаар сард- мөн л 2190.6 цагийн зөрүү цаг гарсан байна. Цагийн зөрүү ажлын гүйцэтгэлийн хоорондох энэхүү ялгаагаас хэн ашиг олж байна вэ?

х

Үүнээс гадна тус компани шугам үйлчилгээгээ бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн төдийгүй төрийн өмчийн давуу байдлаа ашиглан хувийн компанитай давхар гэрээ байгуулан ашиг олсон байж магадгүй гэсэн хоёр дахь хардлагыг төрүүлж эхлээд байна. Энэхүү давхар гэрээгээрээ тэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.112,, НИТХ-ийн 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.813, ННТГ-тай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх тухай гэрээ” ний 2.2.1114 дэх заалтуудыг тус тус зөрчиж хувийн компанидтай гэрээ хийсэн байжээ. Тухайлбал, Т-4 буюу “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Аз сервис” ХХК- ийн хооронд троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Эрдү” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус /JEA-800N/ хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2011 оны 11 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”-г байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ.

а

Хамгийн ноцтой нь Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан энэхү гэрээг байгуулахдаа албан тушаалынхаа эрх мэдлийг ашиглан танил тал найз нөхдийнхөө хувийн компанитай байгуулсан байжээ. Тухайлбал, “Аз сервис” компани нь Цахилгаан тээвэр компанийн дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан компани бол “Эрдү” ХХК нь төрсөн охин Ж.Содбилэгийнх нь компани юм байна. Энэ нь 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 81.216 болон 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6 НӨХГ-тай байгуулсан гэрээний заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.

а

Стандарт хангаагүй троллейбусаар үйлчилгээ үзүүлдэг гэж дүгнэжээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн газраас “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд аттестачлал явуулах журам”-ын дагуу 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Аз сервис” компанийн Т-4 “Ботаник цэцэрлэг-Вокзал” чиглэлд үйлчилдэг 15 тролейбус нь стандартын шаардлага ханган, иргэдэд үйлчилж байгаа эсэхийг шалгажээ. Уг шалгалтаар тус компанийн тээврийн хэрэгсэлүүд нь улсын болон арлын дугааргүй, гэрэл дохио бүрэн бус үйлчилгээнд оролцож байна. Мөн хаврын ээлжит техник хяналтын үзлэг оношлогоонд тэнцээгүй троллейбусыг хөдөлгөөнд оролцуулж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсныг тус тус илрүүлжээ.

а

Иймд уг шалгалтын дүнг үндэслэн “Аз сервис”компан нь авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гэрээг хангалтгүй биелүүлэн ажиллаж байна гэсэн дүгнэлт гаргасан аж. Уг дүгнэлтийг Авто тээврийн хяналтын улсын байцаагч энэ сарын 19-ний өдөр  “Аз сервис” компанийн захирал Л.Энхтүвшинд хүргүүлээд байгаа аж.

а

Төрийн өмчит компаниудад ялангуяа Цахилгаан тээвэр компанид нийслэл, Засгийн газраас олон жилийн турш дэмжлэг туслалцаа үзүүлж, алдагдал нэрийдлээр нөхөн төлбөр, татаас олгож иржээ. Ингэхдээ “Цахилгаан тээвэр” компанийн Д.Жаргалсайхан захирлыг Монголын шилдэг инженер, Дуобус үйлдвэрлэдэг гэдгээр нь олон түмэн таньдаг хүндэтгэдэг, төр засгаас ийнхүү дэмждэг болов уу.

а

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жилээс жилд алдагдалтай гарч байгаа ба албан бус тооцоогоор энэ алдагдал 70 орчим хувьд хүрсэн гэдэг. Үүний нэгэн жишээ болсон Аудитын газраас хийсэн ганц удаагийн шалгалтад бүдэрч, төрийн өмчит компанийг удирдаж байгаа албан тушаал эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа нь “Цахилгаан тээвэр” компанийн Д.Жаргалсайхан захирал болон “Аз сервис”, “Эрдү” компаниудыг АТГ анхаарал хандуулах цаг болсон бололтой.

а

Н.Ганболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ