Найробигийн алан хядагчдын дунд АНУ-ын иргэд байжээ

img

  Өнгөрөгч бямба гаригт Кенийн нийслэл Найробигийн томоохон худалдааны төвд зэвсэглэсэн бүлэг этгээдүүд орж гал нээн 62 хүний амь насанд хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарсан. Эдгээр хүмүүсийн дунд Австрал, Их Британи, Гана, Энэтхэг, Канад, Хятад, Нидерланд, Шинэ Зеланд, Перу, АНУ, Франц, Өмнөд Африкийн иргэн байсан юм.   Кенийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр алан хядагчдын дунд эмэгтэй хувцас өмссөн эрчүүд байсан гэжээ. Лалын “Аш-Шабаб” бүлэг хэргийг үйлдсэнээ мэдэгдэж Кенийг Сомалийн эсрэг ажиллагаанд оролцсонд эсэргүүцэж ийнхүү харгис хэрэг хийсэн гэсэн юм. Группировка "Аш-Шабаб", взявшая на себя ответственность за терракт, заявила, что мстит Кении за участие ее войск в боевых операциях против группировки на территории Сомали.   Харин өчигдөр Кенийн Гадаад хэргийн яамны тэргүүний  “Вашингтон пост” сонины сурвалжлагчид хэлснээр алан хядагчдын дунд  АНУ-ын иргэний харьяалалтай 18-19 насны 2-3 хүн байсан аж. Мөн Канадын иргэн ч алан хядлагад оролцсон бололтой. Алан хядлагад оролцсон хүмүүсийн жагсаалт твиттерт гарсан байна. Жиргээний энэ аккуант Аш-Шабаб бүлгийнх гэсэн ч үнэн эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

galbfyy:
Орос хэлээр гахйуулаад байдаг уаг өнгрсөн шүү.
2013-09-24
Xaxa:
soliotoi yum naad bichsenee haraach.
2013-09-24