
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдахаар товлогдоод байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн өчигдөр хуралдах байсан ч хойшлогдсон Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана Хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, НӨАТ-ын тухай Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ