Бо Силайн давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ

img

Улсын мөнгө хувьдаа завшиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиудаар бүх насаараа хоригдох ял сонссон Бо Силай давж заалдах өргөдөл гаргаж, өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ илэрхийлсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Харин Бо Силайгийн давж заалдаж байгааг дээд шүүхээс болчимгүй үйлдэл хэмээн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ.

1

Бо Силайд Жинан хотын шүүхээс 20.4 сая юанийн хээл хахууль авсан хэргээр бүх насаар нь хорих ял, таван сая юань шамшигдуулсан хэргээр 15 жилийн ял,  эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж долоон жилийн ял оноосон юм. Бо Силайгийн өмгөөлөгч Шинь Ду “Тэр бүх хэргийг үгүйсгэж байгаа. Хэрвээ шударга шүүх гэж байдаг бол надад таван жилийн ял оноох байсан. Би цаас шиг цэвэр улстөрч байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Дээд шүүхээс давж заалдах эрхийг минь дэмжихгүй байгаад харамсч байна” гэж өөрөөр нь дамжуулан хэлүүлсэн гэжээ.

1

Бо Силайн хувьд давж заалдах эрх нь нээлттэй байгаа ч төдийлөн амжилт олохгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хятадын Коммунист намын зүгээс түүнд оноосон ял хуулиас дээгүүр хэн ч байхгүйг харууллаа хэмээн мэдэгдсэн бол гадаадын олон шинжээч үүнийг хамгийн хүчтэй, нөлөө бүхий улстөрчдийг төрөөс холдуулах арга хэмжээ байлаа хэмээн дүгнэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ