Үр хөндүүлэхийг хуулиар зөвшөөрлөө
Уругвай улс үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн Латин Америкийн хоёр дахь орон боллоо. Хэдхэн хоногийн өмнө Куба үр хөндөлтийг хориглосон хуулиа цуцалсан юм. Уругвайн санал өгөх эрхтэй 17 сенатын 14 нь энэхүү саналыг дэмжсэнээр тус улсад үр хөврөлийг 12 долоо хоногоос хэтрэхгүй тээсэн бол хөндүүлж болохоор болсон байна. Үр хөндөлтийг эсэргүүцдэг байгууллагууд засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн хэдий ч хууль аль хэдийн Доод танхимд хэлэлцэгдэж дууссан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ