
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын даргын энэ оны дөрөвдүгээр сард захирамж гарган, ажлын хэсэг байгуулаад эдийн засгийн гадаад, дотоод хөгжлийн байдал, цаашдын чиг хандлага, авч хэрэгжүүлэх ажлын талаар хийсэн судалгааны дүнг тус байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар танилцуулж байна. Энэ судалгааг эдийн засгийн гадаад орчин, гадаад харилцаа, макро эдийн засаг, хөрөнгө оруулалт , хууль эрхзүй зэрэг таван чиглэлээр гаргасан байна.
Судалгаагаар Монгол Улсын олон улсын зээлжих эрхийн зэрэглэл өнгөрсөн хугацаанд буурсан байна. Эдийн засаг нь цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээс Хятад улсаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн хэт давамгайлдаг байна. Уул уурхайн салбарт тээвэр, дэд бүтцийн шийдэгдээгүйгээс төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг ажээ. Гадаадын хөрөнгө оруулагчид 2008 оны байдлаар аажмаар өсөх хандлагатай байсан хэдий ч эдүгээ буурсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд төр, засгаас хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч ямар нэг болчимгүй үйлдлээс болж үргээх хандлага ихэссэн байна. Эрхзүйн цэгцтэй орчин бүрдээгүй байгаа нь гадаадынханд хөрөнгө оруулал хийхэд эрсдэлтэй, хангалтайгүй улс гэсэн ангилалд багтаасан байна.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйгээс хараахан эхлээгүй байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ