Вашингтон Н.Манделагийн хөшөөтэй болов

img

  Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хөшөөг АНУ-ын нийслэл Вашингтон хотод босгожээ. Нобелийн энх тайвны шагналтны хөшөө Өмнөд Африкийн элчин сайдын яамны өмнө сүндэрлэсэн байна. Хөшөөг Өмнөд Африкийн Дракенстэйний засан хүмүүжүүлэх төвийн гадаа байрлах Нельсон Манделагийн хөшөөний загвараас хуулбарлан бүтээжээ.   Нельсон Мандела уг  шоронд 27 жил хоригдсон юм. 1990 онд түүнийг суллагдахад Өмнөд Африкийн уран барималч Жин Доель хөшөөг нь босгож байсан юм. АНУ-д суугаа Өмнөд Африкийн элчин сайд Эбрахим Расоол хөшөөг нээж үг хэлжээ. Хөшөөн дээр Нельсон Манделагийн 1990 онд суллагдахдаа хэлсэн үгээс бичсэн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
өчигдрийн мэдээ байнааа хочирчихсон байхын Од оо
2013-09-24