Мэрайя Кэри: Эмэгтэй хүн хоёр цаг унтаж, 22 цаг хөдөлмөрлөх ёстой

img

Алдарт “Share” сэтгүүлийг дуучин Мэриа Кэригийн зураг чимжээ. “Share” сэтгүүлийнхэн түүний хувцасны шүүгээ болон зүрх сэтгэл рүү нь өнгийсөн сонирхолтой ярилцлагыг авсан байна.

1

-Ингэхэд хуримын бөгж чинь хаана байгаа юм бэ?

-Яагаад ч юм бөгж маань ээмэг болчихсон байсан. Харин би тэр ээмгээ Амстердамд гээчихсэн.

1

-Их тоогүй хэрэг байна. Хоёулаа жоохон уран бүтээлийн талаар ярих уу?

-Мэдээж энэ хэсгийн алгасна гэж юу байхав дээ.

1

-Гэхдээ “Say Somethin” дуунд “Би чамайг хайж очсон, харин чи намайг харсан” гээд л олон сонин мөр байдаг?

-Тэр бол продюсер Фарлелийн санаа. Тэр хүн бүхнийг гайхшруулахыг хүссэн юм. Анх дэлгэцнээ гарахад хүмүүс дууны үгийг минь сонсоод л биширч эхэлсэн. Аяар татах арга гэж байна. Үгээр татах урлаг гэж байна. Би энэ дуугаа үгээр татаж, сонсогчдыг эрхшээлдээ оруулсан гэх үү дээ.

1

-Эминем та хоёрын дунд ширүүн маргаан одоо хүртэл үргэлжиж байгаа юу. Ингэхэд энэ бүхэн юунаас болсон талаар сонирхуулаач?

-Яагаад тийм явдал болсныг би өөрөө ч сайн мэддэггүй. Тэр саяхан миний тухай таагүй зүйл ярьсан гэж сонссон. Яагаад надаас айгаад байдаг нь тун хачирхалтай. Харин би хэзээ ч уучлал хүссэн захидал аваагүй шүү. Бид хоёрын хэрүүл бараг 10 жил үргэлжиллээ. Одоо ч би мартлаа, тэр ч аль хэдийнэ мартсан байх. Тэгэхдээ эмэгтэй хүнийг үгээр алсаны оронд хутгаар алсан нь арай л дээр гэдгийг эрэгтэйчүүд мэдэхгүй байгаа. Сэтгэлээрээ алуулсан мэт байх ямар хөөрхийлөлтэй байдаг гээч. Нэг үгээр хэлэхэд, буруу хараад зогсоход минь муулж байгаа сэтгэгдэл төрүүлэх юм уу даа.

1

-Ээж чинь Ирланд, харин аав чинь Африк, Венесуэл гаралтай Америк хүн. Холимог цустай гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Цэцэрлэгт байхдаа гэр бүлийнхнийгээ зурах даалгавар авчихаад сууж байлаа. Гэтэл хоёр багш маань мөрөн дээгүүр харчихаад л инээлдээд байсан. Учир нь би гэрийнхнийгээ яг л харснаараа зурж байсан юм. Ээж маань тоор шиг өнгөтэй харин аав бор арьстай. Зургийг минь шоолсон хоёр багш намайг өнгөт арьстай аавтай гэдэгт итгээгүй. Тэгээд л би уурандаа “аавыгаа” ногооноор будаж орхисон юм. Эцэст нь тэд хоорондоо шивнэлдэж, дахин намайг шоолоогүй. Харин би тэгэхэд эрлийз гэдгээ мэдэрсэн.

 1

 -Хэдэн настайгаасаа дуулж эхлэв?

-Дөрөв. Миний ээж Нью Йорк хотын дуурьт дуулдаг байсан. Түүнийг “Rigoletto” хэмээх дуурь дуулж байхад би алдааг нь зассан гэдэг. Тэгээд л намайг хөгжмийн сонсгол сайтай гэдгийг мэдсэн гэж ээж минь хэлсэн.

1

-Хэрэв чамайг бага байхад “Америкийн шүтээн” нэвтрүүлэг явагддаг байсан бол чи шалгаруулалтад орох байсан болов уу?

-Тэр үед “Оддын эрэлд” гэдэг шоу байсан. Гэвч би оролцоогүй. Надад хамаарах зүйл биш гэж боддог байсан юм. Би их ичимхий охин байсан л даа. Одоо бодоход тэр нэвтрүүлэгт оролцоогүй нь ч болсон юм. Би “Оддын эрэлд” нэвтрүүлгийг үзчихээд л оролцогч нарыг гоочилдог байсан. Тэр үед л миний ирээдүйд гялалзах ганц боломж бол дуучин гэдгийг зүрхээрээ мэдэрсэн.

1

-Шүүгч хийхэд ямар байсан вэ?

-Wow. Итгэхийн аргагүй. Дэлхийн хоолой глобалчилж байна. Өөр ертөнц тэр тайзнаас үнэртэж байсан. Одоо хоолойны хүчээс илүү, өвөрмөц хоолой хүмүүсийн чихэнд илүү таалагдах хандлагатай байна. Тэгэхдээ хүчирхэг хоолой ч гэсэн өвөрмөц хэв маяг руу шилжих боломжтой.

1

-Дуучны хувьд ер нь ирээдүйгүй жанрын талаар?

-Намайг дуучин болоход хамгийн их фэнүүдтэй урлаг бол “Хип Хоп” урлаг байсан. Одоо би ер нь ойлгохгүй байгаа. Хип Хоп дуу л гэхээрээ том том хөх, өгзөг гаргасан баахан хүүхнүүд, тэд нар нь мөнгөөр тоглох нь яанаа. Миний бодоход “Хип Хоп” урлаг чинь нийгмийн хар барааны 3, 4 минутад багтааж л нийгэмд хүргэх зорилготой бий болсон урлаг шүү дээ. Нэг бол нийгэм маань цэвэршээд нялх хүүхэд шиг болчихсон юм болов уу даа. Энэ урлагийг зүгээр л мөхөх хандлага руугаа явж байгаа гэж хэлэхэд харамсалтай байна.

1

-Чи тоглолтынхоо үеэр нэлээд хэдэн хувцас сольдог. Хувцас тань урагдаж байсан тохиолдол бий юу?

-Өө тэгэлгүй яахав. Бүр маш олон удаа. /инээв/. Олон аялан тоглолтын үеэр мөргүй даашинз маань унах шахсан. Гэсэн ч би нэг гартаа микрофон бариад, нөгөө гараараа даашинзнаасаа атгачихаад л дууныхаа завсар “Болно, хөгжмөө хаагаарай” гэсэн боловч хэн ч ойлгоогүй. Тэгээд л тайзны ар руу гүйхээрээ очиж даашинзаа нэг сайхан татчихаад  “Уучлаарай. Эвдрэл гарлаа” гэж хэлсэнээ одоо хүртэл кино шиг санадаг.

1

-Чи Мэрлин Монрогийн багадаа хэрэглэж байсан төгөлдөр хуурыг 600.000 гаруй ам.доллараар худалдаж авсан?

-Дуудлага худалдааны өрсөлдөөн надад үнэхээр сонирхолтой санагдсан. Төгөлдөр хууранд ахадсан үнэ гэдгийг мэдэж байсан ч миний хувьд тун чухал байсан юм. Мэрлин Монрогийн хэрэглэж байсан зүйлсээс үлдсэн цорын ганц томоохон зүйлийн нэг.

1

-Би олонтаа сонсч байсан. Хэзээ ч ээж болохгүй гэх ярилцлагыг олон сонсч байлаа. Харин одоо ямар сайн ээж болон хувирсанд чинь гайхаад барахгүй нь?

-Би их тэнэг байжээ. Ярилцлага авахаар ирсэн сэтгүүлч болгон “хэзээ ээж болох вэ” гэж асуудаг байлаа. Тэр тэр болгонд нь “би хэзээ ч ээж болохгүй” гэж хариулдаг байсан. Бас биеийнхээ галбирт их санаа зовдог учир ээж болохгүй л гэж боддог байснаа нуугаад яахав. Шинээр ээж болох гэж байгаа эмэгтэйчүүдэд гэдсэнд байгаа үрдээ муу үгийг бүү сонсгоорой гэж захимаар байна.

1

-Ихрүүдээ харахаар сайхан байна уу?

-Уран бүтээлч хүн хүүхэдтэй байна гэдэг бол нэг сонголтыг нь сонгох ёстой юм шиг байна. Сайн уран бүтээл гаргахаар цаг наргүй ажиллахад нөхөр хүүхдүүдтэйгээ ам мурийх, гомдоох зэрэг муу сайн зан ааш их гарах юм. Уран бүтээлээ гарахгүй удахаар тайзнаас шахагдах гээд байх юм. Өдөр бүр л дуучин төрж байна шүү дээ. Тийм учраас л эмэгтэй хүн хоёр цаг унтаж, 22 цаг хөдөлмөрлөх ёстой гэдэг үг гарсан байх.

1

-Хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Хичээж байгаа. Таван төрлийн хоол хийж сурсан. Хүүхдүүд маань хоёр хоолонд минь нугасгүй дуртай. Харин нөхөр минь ирээдүйд бий болох зургаа дахь хоолонд ч дурласнаа хэлсэн. Бурхан минь би танд хайртай. Ийм сайхан гэр бүл бэлэглэсэнд чинь хязгааргүй их баярлалаа.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ