Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулагч нарт үзүүлсэн дэмжлэг харагдахгүй байна

img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, НӨАТ-ын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуралдаанаар гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайдаас сонирхсон асуултдаа хариулт авч байсан юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  Гэнэтийн ашгийн татварыг энэ хуулиар хэрхэн зохицуулах талаар асууж байсан. Үүнд сайд Н.Батбаяр: -Манайх 2007 оноос татварын таатай орчинг бүрдүүлж байсан. Бүх төрлийн татвар Азидаа төдийгүй дэлхийд хамгийн бага үзүүлэлттэй оронд багтаж байсан. Гэхдээ явцын дунд НӨАТ зэрэг зарим татвар өссөн. Гэнэтийн ашгийн татвар бол дэлхийд байдаг зүйл.  Энэ татвар явцын дунд гарч ирж болно гэж байсан юм. Гишүүн Д.Зоригт Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагчдад үзүүлдэг дэмжлэгийг тусгаад өгөх нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа.  Харин Ж.Эрдэнэбат гишүүн "Хөрөнгө оруулагч нар тэнэг хүмүүс биш. Тэд манай хуулиудыг аль эрт судалсны үндсэн дээр хөрөнгө оруулна. Тиймээс Монголд хөрөнгө оруулвал ямар хөнгөлөлт эдлэх вэ гэдгээ мэдэж байгаа.  Одоогийн энэ хуулийн төслөөр хөрөнгө оруулагч нарт дэмжлэг харагдахгүй байна хэмээж байв.

.

Манай улсад үйлчилж байгаа 12 татварын хуулийн 243 төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт байдаг юм байна. Ийнхүү төсвийн байнгын хорооны гишүүд  дээрх хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжээд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ