ШШҮХ-ийн зарим удирдлагууд ажилтнаа хохироож байна гэв

Тэрээр өнгөрөгч долдугаар сарын 25-наас эхлэн ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд түүнийг ажлын газрын компьтерээс мэдээлэл авч бусдад тараасан гэдэг үндэслэлээр шалгуулахаар СБД-ийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Н.Бат-Амгалан “СБД-ийн цагдаагийн хэлтэст миний асуудал шилжсэнээс хойш гомдол мэдээллийг шалгах 19 хоногт багтаан шалгаад намайг гэм буруугүйг тогтоосон. Тус дүүргийн прокуророос энэ сарын 11-ний өдөр миний дээрх хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй гэсэн тогтоол гарсан. Үүнээс гадна хувийн компаниар миний ажлын компьютерийг шалгуулсан. Мөн л компьютерийн програмд тандалт хийсэн зүйл илрээгүй, миний буруугүй гэдэг нь батлагдсан. Тиймээс би ажилдаа орох өргөдлөө өгсөн боловч эргүүлэн авахгүй байна. Манай удирдлагууд энэ асуудалд хувийн сонирхолоор хандаад байна гэж би бодож байгаа” гэлээ.
Тэрээр 2006 оноос тус байгууллагад ажиллаж байгаа аж. Харин байгууллагын удирдлагууд нь түүний өргөдлийг хүлээн авч, ажилд нь эргүүлэн авахгүй бол Захиргааны хэргийн шүүхэнд хандах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ