Майли Сэйрус шинэ найз залуутай болов
Дуулиантайгаар сүйгээ цуцалснаа мэдэгдсэн хосууд болох жүжигчин Лиам Хемсворт, дуучин Майли Сэйрус нар хоёулаа тус бүртээ болзоонд явцгааж эхэлсэн хэмээн тэдний хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Лиам Мексикийн жүжигчин Эйза Гонзалезтэй шөнийн цэнгээний газраар явах болсон бол Майли Сэйрус ч шинэхэн найз залуугаа өөрийн твиттер хуудаснаа фэнүүддээ танилцуулжээ.
Дуучин бүсгүйн шинэ найз залуу нь хөгжмийн продюсор Майк Уэлл Мэдетэй гэдгээ бичжээ. Лас-Вегаст болон "iHeartRadio" хөгжмийн фестивалын үеэр хамт хүрэлцэн ирсэн аж. Дуучин Майли Сэйрусээс шинэ найз залуугийхан талаар асуухад “Би түүнийг танихыг хичээж байгаа. Хамгийн гол нь тэрэнд миний хэв маяг таалагддаг гэж хэлсэн. Хүмүүс сүүлийн үед намайг элдвээр гоочилж байгаад тэр их ууртай байгааг нь харах таалагдаж байгаа” гэжээ. Майли Сэйрус 22 настай бөгөөд, шинэ найз залуу нь 34 настай гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ