Бүгд Найрамдах Вануату Улстай дипломат харилцаа тогтоов

img

  Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд  Бүгд Найрамдах Вануату Улстай өчигдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоосон тухай ГХЯ-наас мэдээллээ. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Вануату Улсын Гадаад хэргийн сайд Эдвард Нипаке Натапей нар гарын үсэг зуржээ. Ийнхүү Бүгд Найрамдах Вануату Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ