Монголбанк найман сая ам.доллар худалдаж авав
Монголбанканы өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах, худалдах, санал ирүүлжээ. Гэсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаагаар юань, ам.доллар худалдах саналыг биелүүлэлгүй, найман сая ам.долларыг 1615 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ