Чингис хааны хөшөө Хятадад сүндэрлэж байна

Энэхүү хөшөөг Бээжингийн “Жин тай” корпарацийн хандивласан 160 тонн хүрлээр цутгаж хийсэн гэнэ. Харин тус хөшөөг Лондон хотод уран бүтээлээ туурвидаг Орос уран бүтээлч, орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Даши Намдаков урласан гэнэ.
Хятадын талаас томоохон таван мужид 2014-2015 он гэхэд 15 ширхэг Эзэн Чингис хааны хүрэл хөшөөг цутгахаар болсон гэнэ. Энэхүү хөшөөний 10-ыг нь Хятадын Засгийн газрын тусламжтайгаар барих бол үлдсэн таван хөшөөг Бээжинд үйл ажиллагаага явуулдаг “Дэлхийн цор ганц хүү” хэмээх акедамийн гишүүд урлахаар болжээ. Монголын бахархал болсон Эзэн Чингис хааны хөшөөнүүд тун удахгүй Хятадын мужуудад тархах болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ