Сангийн экс сайд валютын нөөцийг “хайв”
Уг нь ч өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй асуудалд яаралтай арга хэмжээ авахыг экс эрх баригчид буюу УИХ дахь МАН-ынхан шаардаж, АН-ынханд зарим тохиолдолд зөвлөгөө хүртэл өгч үзэж байна. Харамсалтай нь АН-ынхан даанч зөрж хариулаад байх юм. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Валютын нөөц яг хэд байгаа вэ? Би үүнийг олж харахгүй байна” хэмээн хөмсөг зангидан асуув. Түүний асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар “Монгол банкны сайт руу ороод харчих аа хө” хэмээн зөвлөх аргадахын завсар хариулна лээ. Сөрөг хүчний гишүүн байна гэдэг асуудалд заавал шүүмжлэлтэй хандах хэрэгтэй юу. Сангийн сайдын алба хашиж явсан эрхэм гишүүн Д.Хаянхярваа валютын нөөц зэргийг мэдээллийг хаанаас олоод авахаа уг нь мэдмээрсэн дээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ