Оюутолгой 38 мянган тонн баяжмал экспортложээ
Оюутолгой өнөөдрийн байдлаар өдөрт 100 мянган тн хүдэр олборлож байна. Энэ сарын 18-ны байдлаар 160 мянган тн зэсийн баяжмал үйлдвэрлэж үүний 38 мянган тн-ыг нь экспортложээ.
Одоогоор экспортлосон дээрх баяжмал Хятадын хилийн агуулахад хадгалагдаж байгаа бол 122 мянган тн нь Оюутолгойн агуулахад хадгалагдаж байгаа аж. Зэсийн баяжмалыг “Gangquimadou” хилийн боомтоор Хятад руу гаргаж буй юм байна. Иймээс Оюутолгойн хэрэглэгчид экспортлосон баяжмалыг худалдан авахын тулд Хятадын гаалийхнаас зөвшөөрөл хүлээж байгаа аж. Хэрэглэгчид Хятадын гаалиас бүтээгдэхүүнээ татаж авсны дараа баяжмалын орлого нь Оюутолгойд орж ирэх юм байна.
Тус компаниас Хятадын гаальтай холбоотойгоор борлуулалт саатахгүй бөгөөд оны төгсгөл гэхэд төлөвлөсөн хэмжээний баяжмалаа борлуулж чадна гэж мэдээлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ