Чингис хаанд 15 жилийн ял оноожээ
АНУ-ын иргэн болох “Чингис хаан” гэгч этгээд ял авсан тухай мэдээлэл “Dailymail” сайтад нийтлэгдсэн байна. Нью-Йорк хотын Брүүклиний оршин суугч 24 настай “Чингис хаан”-ыг хар тамхи, дээрмийн хэрэгт буруутган 15 жилийн ял оноосон гэжээ.
“Чингис хаан”-ыг их хэмжээний хар тамхи эзэмшсэн хэргээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчилсан аж. Түүнийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд шүүгч нарын мэдээлснээр хар тамхи худалдаалдаг байсан нь тогтоогджээ.
Мөн тэрбээр өмнө нь дөрвөн удаа эрүүгийн гэмт хэргээр ял эдэлж байсан гэлээ. XIII зууны хамгийн том эзэнт гүрэний нэг болох Их Монгол улсыг байгуулсан агуу жанжинтай адил нэртэй “Чингис хаан” Нью-Йорк хотод гэмт хэргийн үйлдүүдээрээ алдаршсан нэгэн хэмээн сайт онцолж бичжээ. Мөн түүнийг алдартай хааны нэрээр өөрийгөө яагаад нэрлэснийг цагдаагийнхан асуухад дэлхийг эзэрхийлж, балмад болчимгүй үйлдлээрээ алдаршсан болохоор Чингис хаан хэмээн өөрийгөө нэрийдсэн гэжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ