Боловсролын газар арга зүйн зөвлөгөө өгдөг боллоо
Аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүдийг хянадаг шалгадаг бус багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг чиг үүрэгтэй болжээ. Боловсролын үйл ажиллгааг хэвийн явуулахад арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй боловсролын газрын арга зүйч нар хянах, шалгах үүрэг гүйцэтгэдэг нь тухайн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний дарамт үзүүлдэг байсан.
Тэгвэл аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмыг өнгөрөгч наймдугаар сарын 19-нд БШУ-ны сайдын тушаалаар шинэчлэн баталжээ. Ингэснээр хянаж шалган захиргааны чиг үүрэгтэй ажилладаг байсан боловсролын газрын арга зүйч нарын бүхий л үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүргийг нь илүү тодорхой болгож өгсөн байна.
Хянадаг шалгадаг үүрэг бүхий мэргэжлийн хяналтын алба нь тусдаа ажиллаж байгаа учраас боловсролын газрыг боловсролын үйлчилгээг хүнд хүргэж, үр дүнтэй ажиллахад нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг, дэмжлэг үзүүлдэг байлгахыг зорьжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ