Камбожийн ерөнхий сайдаар Хун-сен сонгогдлоо

img

Камбожийн үндэсний зөвлөлийн тавдугаар сонгуулийн нэгдүгээр хурлаар Хун-сенийг ерөнхий сайдаар сонгож, тамгыг хүлээлгэн өгчээ. Хуралд оролцсон депутатууд нээлттэй санал хураалтаар үндэсний зөвлөлийг удирдах хүн болон сайд нарын танхимын гишүүдийн нэр дэвшигчдийг 100 хувиар дэмжсэн байна.

Хен Самрим үндэсний зөвлөлийн даргаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Хун-сений дэвшүүлсэн сайд нарын танхимын гишүүдийн нэр дэвшигчид болон үндэсний хурлын есөн зөвлөлийн дарга, дэд даргын сонгууль мөн санал хураалтаар батлагдсан байна. Сөрөг нам болох “Улсаа аврах нам”-ын 55 нэр дэвшигч депутат үндэсний зөвлөлийн хуралд оролцоогүй юм. Тэд Үндэсний сонгуулийн зөвлөлөөс долдугаар сарын 28-нд зарласан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Тэд энэ удаагийн сонгууль дүрэм зөрчсөн гэж үзэж, бие даасан хянан байцаах комисс ажиллуулахыг шаардсан боловч Ардчилсан намыхан эсэргүүцэж, өргөдлийг нь хүлээн аваагүй юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ