
Афганистанд НАТО-гийн агаарын дайралтын улмаас зургаан хүүхэд, нэг том хүн амиа алджээ. Өмнөд Афганистаны нутаг дэвсгэрт болсон энэхүү агаарын дайралт нь Талибаны зэвсэгт дайчдын эсрэг чиглэсэн цохилт байжээ.
Харамсалтай нь энэхүү тусгай ажиллагаанд зэвсэгт дайчид бус бага насны зургаан хүүхэд, нэг энгийн иргэн л амиа алдсан байна.
Энэ талаар Кандагар мужийн захирагч албан ёсоор мэдээлсэн байна. Амь үрэгдсэн хүүхдүүдийн эцэг эх болон энгийн иргэд НАТО-гийн эсрэг арга хэмжээ авч харийхныг нутгаасаа яаралтай гаргахыг Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай болон албаныхнаас хүссэн байна. Уур хилэндээ автсан афганчууд гадныхнаас олон мянган иргэдийнхээ амь насыг эргүүлж авна хэмээн заналхийлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ