Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган болж байна

img

  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах уу гэсэн асуултад хариу өгөхөөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын гишүүн 600 гаруй компанийн захирлууд Төрийн ордонд чуулж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган”-д оролцогчдод хандан төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хийж хэрэгжүүлж байгаа болон хийх гэж байгаа зорилтоосоо товч танилцууллаа. Төр хувийн хэвшилд ажиллах нөхцөл бололцоог нь олгож, аль болох дэмжиж ажиллах нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилт гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.   Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нэг жилийн хугацаанд эдийн засгийн амьдрал, бизнесийн орчинд багагүй өөрчлөлт гарсныг дурьдаад төр засгаас авч хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн  бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд  эерэг нөлөө үзүүлж,  энэ нь эцсийн дүндээ иргэдийн ахуй амьдралд мэдрэгдэх нь чухал гэдгийг хэлсэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дарамтлаа юм биз дээ.
2013-09-26