Яармагийн гүүр хүртэлх замын зорчих хэсгийг маргааш нээнэ

img

  Улаанбаатар хотод  зам засварын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар “Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байна. Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаас нь  өмнө маргааш  буюу /09.26-нд/ замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин үлдсэн хугацаанд явган зорчигчийн зам болон орчны бусад тохижилтын ажлыг хийх юм.   Үүнээс гадна “Би Ти Өү” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 25 дугаар эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 5-ны өдөр замын тэмдэг тэмдэглэгээг дуусгаж, зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна. Харин Циркийн арын уулзварын ажил 45, Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай холбосон шинэ уулзвартай болгох ажил 60 хувьтай явж байна. Энэ хоёр уулзварт зам хаагаагүй зорчих хэсгүүд нээлттэй байгаа юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xogni asyydal:
Zam tavij gyrildaj baigaad bayar xyrgie! Gexdee xiij baigaa zaminxaaa ilyy garsan xog xayagdalaa xyrdan xyrdan achaad xayad teeverlej boldoggyi yum yy? ZAaaval bid xiisen gesen shig zamin xajyygaar nel xog xyychin asfalt tsement xashlagin yldegdel ni xoglorood yavgan xynd yavaxad ix xetsyy baina . Ynaj bertej medxeer baianshyy XYMYYSEE
2013-09-25
zochin:
bayar hurgie
2013-09-25