Газар хөдлөлтөөс болж шинэ арал бий болжээ
Пакистаны баруун өмнөд Балучистан мужид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 55 хүн амиа алдаад байгаа талаар “ВВС” агентлаг мэдээллээ. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээллэснээр Аваран хотоос зүүн хойд зүгт 66 км зайд 20 км-ын дор болжээ. Энэхүү чичирхийлэлт Энэтхэгийн нийслэл Дели хотод мэдрэгдсэн гэж албаныхан хэлжээ. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох хот тосгонд орон сууцны 30 хувь нь нурж сүйджээ. Тус бүс нутагт онц байдал зарлаж, иргэдийг нүүлгэж байгаа аж.
Гвадарын боомтын ойролцоо шинэ арал гарч ирсэн гэдгийг Геологийн судалгааны төв Пакистаны байгаль орчны яаманд мэдээллэсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар арал ойролцоогоор есөн метр өндөр, 100 гаруй метр өргөн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ