МСҮТ-ийн суралцагчид ур чадвараараа өрсөлдөж байна

Энэ үеэр “Монгол ур чадвар-Улаанбаатар 2013” улсын уралдааныг зохион байгуулж байгаа юм. Тус уралдаанд хот хөдөөгийн нийт 40 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тус бүр нэг суралцагч үсчин, гагнуур, гоо засал, барилгын өрөг гэсэн төрлөөр “World skills international” уралдааны шалгуураар өрсөлдөж байна.
Ингэснээр манай улсын МСҮТ-ийн суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дэлхийн түвшнийхтэй харьцуулахаас гадна шалгарсан суралцагчдыг 2015 онд Бразил улсад болох “World skills international” буюу дэлхийн ур чадварын олимпиадад бэлтгэн оролцуулах аж.
Дэлхийн ур чадварын олимпиадад оролцогчид нийт 50 төрлөөр өөрсдийнхөө ур чадварыг сорьдог. Үүнээс дээр дөрвөн төрлөөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд сонгож авчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ