Хятад Украинаас газар түрээсэлнэ
Манай өмнөд хөрш Украинаас гурван сая гектар газрыг 50 жилийн хугацаатай түрээслэх хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу Шинжааны барилгын корпус Украины KGS Agro компанитай гэрээ байгуулсан байна. Эхний ээлжинд Хятадын талд Днепропетровскт 100 мянган га газар шилжүүлэх гэнэ.
Цаашид Херсон, Крымийн нутагт газар эзэмших эрх олгох юм байна. Газрыг хөдөө аж ахуй, амьтны чиглэлээр ашиглах аж. Хятадын тал усжуулалтын системийг бүрэн хариуцах юм байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ