Аав охин хоёр гэртэйгээ шатаж амиа алджээ
Өнгөрсөн хавар нэг гэр бүлийн зургаан хүн гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр шөнийн 02.20 цагийн үед нийслэлийн Налайх дүүргийн IV хороонд айл шатаж 28 настай, эрэгтэй С, 3 настай, эмэгтэй Н нар өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Галын шалтгааныг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна. Галын дуудлагын дагуу Аврах гал унтраах анги шуурхай ирсэн ч таван ханатай гэр яах ийийн зуургүй шатчихсан байсан. Ер нь иргэд, аж ахуйг нэгжүүд цахилгаан тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгслийг, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврын дагуу ашиглаж, байнгын хяналттай байлгах, ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ