Шинэчлэлийн хороо мэдээлэл хийнэ

img

МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос “Намаа аваръя, Төрөө эрүүлжүүлье, Нийгмээ хөгжүүлье” уулзалт аяныг орон нутагт зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор хойд, баруун, хангайн бүсийн нийт 13 аймгаар ажиллаад байгаа билээ. Тэгвэл тэд уг аяны санхүүжилтийг нийтэд тайлагнаж, мэдээлэхээр өнөөдөр 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Уг хурлаар санхүүжилтээс гадна Шинэчлэлийн хорооноос зохион байгуулж байгаа бусад үйл ажиллагаа, орон нутгийн санал дүгнэлт, МАН-ын 27 дугаар их хурлын бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдийн асуултанд хариулах гэнэ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ