“Хахуулийн тэмцээн” зохион байгуулагчдыг баривчилжээ

2008-2011 оны хооронд Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд Аваргуудын лиг, Дэлхийн аваргын тэмцээний үеэр үгсэн хуйвалдаж товлосон тоглолтуудыг зохион байгуулсан гэж дээрх хүмүүсийг сэжиглэж байна хэмээн “ВВС” мэдээлжээ. Интерполын үзэж байгаагаар тэдний зохион байгуулсан 680 гэрээний тоглолтын 380 нь Европт болсон аж.
Дан Тан болон бусад таван хүнийг шоронд суулгаж үлдсэн хүмүүсийг барьцаагаар суллах гэнэ. Эдгээр хүмүүс дээрх үйлдлээс гадна гэмт хэрэгт ч холбогдолтойг тогтоосон байна. Мөрдлөгийн явцад хөлбөмбөгийн янз бүрийн холбооны 425 албан тушаалтан хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж тогтоожээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ