Хуульзүйн дэд сайдыг шүүнэ
Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Өмнө өмгөөлөгчөө сольсон, хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй зэрэг шалтгаанаас болж хоёр ч удаа хойшилж байсан уг шүүх хурал 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдоод байна.
Э.Эрдэнэжамъянг Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр буруутгаад байгаа.
Тодруулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ