Улаанбаатарт 18 хэм дулаан байна

img

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн , өдөртөө 16-18 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас өдөртөө секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. Өнөө маргаашдаа нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ