Умард Солонгос тэнгист гал нээнэ хэмээн заналхийлэв
2011-11-25

Хоёр хоногийн өмнө Өмнөд Солонгос Ёнпёндо арлын хэрэг явдлыг дурсаж, Умардын дайралтад өртөн амиа алдсан хоёр энгийн иргэн, хоёр цэргийн албан хаагчийнхаа дурсгалыг хүндэтгэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Умардын тал эсэргүүцэл илэрхийлж тэнгист дахин гал нээнэ хэмээн заналхийлсэн тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас Ёнхап агентлагт мэдээлсэн байна. Нэг жилийн өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд Умардын талаас Ёнпёндо арал руу их буугаар буудаж улмаар хоёр тал харилцан буудалцаж дэлхий нийтийг цочроож байсан юм.
Shuud.mn
Сонин хачин
chadaxgui baij xudlaa bie bienee ailgax gd yadchixiimaa
2011-11-26