
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагт “Хангарьд” ордны 14 давхарт болно. Хуралдаанаар түрээсийн төлбөрийн жишиг үнийг тогтоох, хог тээврийн тариф зэргийг хэлэлцэх юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн байршлыг тогтоож, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн талаар тус тус хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ