НҮБ-ын 68 дахь удаагийн Ерөнхий ассамблей Нью-Йорк хотноо хуралдаж байна. Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг үг хэлэхэд ОХУ-ын төлөөлөгчид танхимыг орхин гарсан тухай “Интерфакс” мэдээлжээ.
“Энэ бол Саакашвилитэй санал нийлэхгүй байгаагийн илэрхийлэл” гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны дипломат Александр Лукашевич хэлсэн бол ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, дипломат Виталий Чуркин “Михаил Саакашвилигийн сэтгэцийн байдал мэргэжлийн дүгнэлт шаардаж байна” гэжээ.
Дашрамд, дурдахад Ираны ерөнхийлөгч Хасан Роуханиг үг хэлэхэд Израилийн төлөлөөгчид мөн гарч явсан юм. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Өнгөрсөн долоо хоногт Роухани өмнөх ерөнхийлөгчтэйгээ адил Холокостыг түүхэн баримт гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Хэзээ хүлээн зөвшөөрнө тэр цагт Израилийн төлөөлөгчид НҮБ-ын танхимд Иран ерөнхийлөгчийн үгийг сонсоно” гэсэн юм. Харин яг энэ өдөр Хасан Рухани Холокостыг түүхэн факт гэж хүлээн зөвшөөрснөө “CNN”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байв.
Д.Од
Уншиж байна |